“Цайны зам” Хятад Монгол Оросын хүүхэд залуучуудын соёл урлагийн наадам боллоо
2018-11-09 17:27:34 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Цайны зам” Хятад Монгол Оросын хүүхэд залуучуудын соёл урлагийн наадам боллоо

Эрээн хотын “Нэг бүс нэг зам” соёл аялал жуулчлалыг дэмжих зөвлөл, Эрээн хотын аялал жуулчлалын товчоо, ОХУ-ын БНБУ-ын Улаан-Үүд хотын Боловсролын газраас санаачлан, Эрээн хотын хүүхэд залуучуудын ордон (Хүүхдийн ордон), Илинь аялал жуулчлалын компани, Монгол Улсын Олон улсын аялал жуулчлалын компани, ОХУ-ын БНБУ-ын Улаан-Үүд хотын хүүхэд залуучуудын аялал жуулчлалын төвөөс зохион байгуулсан хоёр дахь удаагийн “Цайны зам” Хятад Монгол Оросын хүүхэд залуучуудын соёл урлагийн наадам 11-р сарын 06-ны өдөр Эрээн хотод зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арга хэмжээнд Монгол, Оросоос 400 гаруй хүүхэд, Хятадаас 200 гаруй хүүхэд оролцож, урлагийн тоглолт, гар урлалын бүтээл, англиар ярьж илтгэх, сонирхолтой спорт гэсэн дөрвөн төрөлд өрсөлдсөн байна. Наадмын дараа Монгол, Оросын хүүхдүүд Эрээн хот болон Үлэг гүрвэлийн музей, сургууль цэцэрлэг, Эрээн хотын соёл боловсрол, түүхтэй танилцсан байна.

“Цайны зам” Хятад Монгол Оросын хүүхэд залуучуудын соёл урлагийн наадам нь цайны зам дагуух бүс нутгийн соёлын харилцаа холбоог нягтруулж, нөхөрсөг хамтын ажиллагаанд идэвхтэй нөлөө үзүүлж, гурван улсын хүүхэд залуучуудад өөрийн авьяас чадвараа харуулах тайзыг нээж, харилцан суралцаж, харилцан дэвших алтан боломжийг олгожээ. Хүүхэд багачууд улс, нутаг орныхоо төдийгүй өөр өөрийн үндэстний урлагийн ид шидийг бүрэн гүйцэд харуулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123691010