Адууны соёлын олон улсын үзэсгэлэн ирэх онд ӨМӨЗО-д болно
2018-11-05 12:01:11 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын алба, ХКН-ын Хөх хотын хороо, засгийн газрын хамтаар зохион байгуулах Адууны соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн яармагийг ирэх онд Өвөр Монголд зохион байгуулахаар болсон тухай хэвлэлийн бага хурлыг энэ сарын 2-нд Бээжинд хийлээ. Уг үзэсгэлэн яармагийг 2019 оны 8-р сарын 18-28 болтол Хөххотод зохион байгуулах бөгөөд Шилийнгол зэрэг аймаг хотод салбар үзэсгэлэн яармаг зохион байгуулах юм байна. Үүний зэрэгцээ адууны соёлтой холбоотой арга хэмжээнүүд зохион явуулах юм байна.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын алба дарга Бай Юйган, ӨМӨЗО-ын УТЗЗ-ийн хорооны орлогч дарга Жэн Фүтянь нар хэвлэлийн бага хуралд оролцжээ.

Хөх хотын засгийн газрын орлогч дарга Ван Жийпин үг хэлж, Өвөр Монгол Адуун соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн яармагаар дамжуулан дэлхий дахинд тал нутгийн соёл, үндэстний онцлогийг харуулах тавцан байгуулахыг хүсч байна гэжээ.

ХКН-ынХөх хотын хорооны Суртал ухуулгын албаны дарга Ван Шюйфэн Адууны соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн яармагийн холбогдох байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, “Адууны соёлын олон улсын анхдугаар үзэсгэлэн яармаг 2019 оны 8-р сарын 18-28-ны өдрүүдэд Хөх хотод зохион явуулж, Шилийнхот зэрэг нөхцөл бүрдсэн аймаг хотод салбар үзэсгэлэн ажиллуулж, форум, нээлт хаалтын ёслол, адуун соёлын үзүүлбэр, хурдан морины уралдаан, концерт, кино, карнавал зэрэг арга хэмжээ зохион явуулах болно” гэжээ.

Хөх хотын орлогч дарга Ван Жийпин хэвлэлийн хурал дээр бас адууны соёлын тухай урлагийн бүтээл цуглуулах тухай мэдээлэл хийсэн байна. Уг үзэсгэлэн яармагийн хугацаанд Өвөр Монголын соёл урлагийн нийгэмлэг Хөх хотын захиргаатай хамтран олон оронд хандан “Түмэн газрын тал нутаг”, “Түмэн агтны төвөргөөн” хятад зургийн төсөл хэрэгжүүлж, Өвөр Монголын адуун соёлын дүрслэх урлагийн бүтээл цуглуулах болно гэж мэдэгджээ.

Хэвлэлийн хурал дээр Өвөр Монголын адууны соёлын үзэсгэлэн яармагийн лого болон Өвөр Монголын соёлын инновацийн тамгыг танилцуулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123664505