Улаанбаатар хотод Хятадын киноны өдрүүд арга хэмжээ болж байна
2018-09-05 11:11:46 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад, Монгол хоёр орны соёлын харилцаа, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны ард түмний найрамдал, ойлголцлыг нэмэгдүүлэн, “Нэг бүс-Нэг зам” санаачилга ба Монгол улсын “Хөжлийн зам” хөтөлбөрийн уялдааг улам ахиулахын төлөө, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Хятадын ӨМӨЗО-ны захиргаа, МУ-ын БСШУСЯ-наас зохион байгуулж буй “Хятад улсыг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээний хүрээнд, Хятадын киноны өдрүүд болон “Хятад, Монголын олон улсын кино орчуулгын төв”-ийн нээлтийн арга хэмжээ 9-р сарын 4-нд Улаанбаатар хотын “Тэнгис” кино театрт болж, Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчид, Улаанбаатар хотын үзэгчид “Их Шанхай” киног хамтдаа үзэж сонирхлоо.

Өвөр Монголын Кино группын зөвлөлийн дарга Шилин нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: "Хятад, Монгол хоёр орон тус тусын давуу талаа ашиглаж, олон талт хамтын ажиллагаа явуулан, хоёр орны кино урлагийн салбарын бодит хүчин чадлыг улам нэмэгдүүлж, Хятад, Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагаа, хөгжилд тус дөхөм үзүүлэх болно” гэжээ.

Зохион байгуулагчдын танилцуулснаар, тус арга хэмжээний үеэр буюу 9-р сарын 4-8-ны хооронд, Улаанбаатар хотын “Тэнгис”, “Гэгээнтэн”, “Соёмбо” зэрэг 5 кино театрт “Их Шанхай”, "Их хотын хайр”, "Хүн загас”, "Хоёулаа гэрлэе”, “Хайр нэхсэн зүүд”, "Багштан”, "Бээжин Сиэтл хоёр учирсан нь” зэрэг Хятадын шилдэг 10 киног дэлгэцнээ гаргах бөгөөд 6-нд “Хятад, Монголын кино урлагийн хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг хамтран зохион явуулахаар төлөвлөж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны соёлын харилцаа гүнзгийрч, Өвөр Монголын Кино группын зүгээс кино зураг хамтран авах, хамтарч кино театр байгуулах, дуу дүрс бичлэг хэвлэх төсөл хэрэгжүүлэх, кино урлагийн бүтээл нэвтрүүлэх индрийг хамтран байгуулах зэрэг асуудлаар МУ-ын соёлын холбогдох байгууллагуудтай 6 гэрээ байгуулж, хамтран ажиллаж, хоёр орны кино урлагийг харилцан танилцуулах, кино урлагийн зах зээлд хамтдаа оролцох гарц нээхэд тус дөхөм үзүүлж, харилцан ашигтай хэлхээ холбоо тогтоон, хамтын ажиллагаандаа түлхэц өгч байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123382204