Азийн спортын наадамд медалийн тоогоороо БНХАУ тэргүүлэв
2018-09-03 18:04:08 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Азийн спортын XVIII наадмын хаалтын ёслол өчигдөр Индонезийн нийслэл Жакарт хотноо болов. Уг наадамд БНХАУ-ын тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл медаль буюу нийт 289 медаль авч, медалийн тоогоороо тэргүүлэв. Удаад нь Япончууд 75 алт, 56 мөнгө, 74 хүрэл буюу нийт 205 медальтай хоёрдугаарт жагсаж байгаа бол БНСУ-ын тамирчид 49 алт, 58 мөнгө, 70 хүрэл нийт 177 медальтай гуравдугаарт орж байна. Дөрөвдүгээрт Индонез улс 31 алт, 24 мөнгө, 43 хүрэлтэй, харин Узбекистан улс нь 21 алт, 24 мөнгө, 25 хүрэл медальтай тавдугаарт жагссан аж. Монгол Улс 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл буюу нийт 25 медаль авав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123373101