Өвөр монголын тамирчин Ян Жяюй спортын алхааны тэмцээнд алтан медаль хүртэв
2018-08-31 10:50:01 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 29-нд Жакарта хотод болсон эмэгтэйчүүдийн 20 километрийн спорт алхааны тэмцээнд Өвөр монголын тамирчин Ян Жяюй түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаажээ гэж Өөртөө засах орны Спортын товчоноос мэдээлэв. Энэ нь Өвөр монголын тамирчин энэ удаагийн Азийн спортын наадмаас авсан анхны алтан медаль юм.

Тэрээр уралдааны замыг 1 цаг 29 минут 15 секундэд туулж, уралдааны шинэ амжилт тогтоов. “Алтан медаль хүртээд маш баяртай байна, би анх удаа Азийн спортын наадамд оролцож бий. Өнөө жил миний ерөнхий байдал тааруухан байсан, дасгалжуулагч болон найз нөхдийн ятгалгалгаар сэтгэлгээгээ зохицуулж чадсан болохоор тус тэмцээн надад дарамт болоогүй, энэ нь надад авч хэлбэл өсөн бойжилт гэж хэлж болох юм” гэлээ.

Ян Жяюй 1996 онд Үхай хотноо төржээ. Ноднингийн Лондоны хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 20 километрийн спорт алхааны тэмцээнд түрүүлж, бүх Хятадын спортын XIII наадмын 20 километрийн спорт алхааны тэмцээнд мөн алтан медаль хүртсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123358731