Хангин хошууны 2018 оны наадам эхлэв
2018-08-29 11:05:30 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 28-ны өдрийн цахилцаан мэдээ \Цао Жэнь\ Энэ оны Өвөр монголын Ордос хотын Хангин хошууны наадам өчигдөр уг хошууны үндэсний спортын тадбайд нээлтээ хийв. Уг наадам 5 хоног хүргэлжлэх ба нийт 48 уралдааны төрөлтэй. Нээлтийн үеэр бөхийн баг, нум сумын баг, сум суурины удирдах зөвлөл, парк дүүрэг, аж ахуйн нэгжийн төлөөлөх багууд талбайд орсны дараа үндэсний онцлог бүхий уран сайхны тоглолтоор наадмын хөшгийг сөхөв.

Наадамын үеэр эрийн гурван наадам зэрэг уламжлалт тэмцээнээс гадна олс татах, "Мэлхий туулайны уралдаан” зэрэг сонирхолтой уралдаанууд зохион байгуулах аж. Үүний зэрэгцээ амтат идээний наадам, уран бичлэг гэрэл зургийн үзэсгэлэн, адууны соёлын цуглуулгын үзүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123346206