Улаанхүү нөхрийн дурсгалын ордноос соёлын дурсгалт зүйлсийг цуглуулж эхлэв
2018-08-17 16:58:24 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Улаанхүү нөхрийн дурсгалын ордон, Хөх хотын улсаа хайрлах баазын үзэсгэлэнгийн газраас соёлын дурсгалт зүйлсийн тоо чанарыг сайжруулахын үүднээс өчигдрөөс эхлэн соёлын дурсгалт зүйлсийг нээлттэй хэлбэрээр цуглуулж байна гэж уг дурсгалын ордноос мэдээллээ.

Улаанхүү нь Өвөр монголын өөртөө засах орны дарга асан бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд нийтэлсэн албан бичиг, Засгийн газрын мэдүүлэлт, өгөгдлийн эмхэтгэл болон Бээжинд ажиллаж байх үеийн дээрх төрлийн материал, соёлын дурсгалт зүйлсийг цуглуулах аж. Үүний зэрэгцээ Японыг эсэргүүцэх дайны үеийн зураг, түүхэн материал, Түмэд зэрэг бүс нутгийн түүхэн цаг үеийн үндэсний эд хэрэглэл, хувьсгалын олдворууд, бичиг судар хийгээд бичиг баримтыг мөн цуглуулж байна. Энэхүү ажил нь хуульд нийцсэн, сайн дурынх бөгөөд түүхэн дурсгалт зүйлсийн тусгай мэргэжилтэн хянан шалгаж, соёлын дурсгалт зүйлс цуглуулах холбогдол бүхий дүрмийн дагуу ажиллах юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123286807