Тунляо хотын монгол анагаах ухааны музей уламжлалт эм эмчилгээг таниулж байна
2018-08-16 09:51:50 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад даяарын үндэсний анагаах ухааны дээд түвшний форум-2018, Өвөр монголын монгол анагаах ухааны аж үйлдвэрийн VI яармаг энэ сарын 13-нд Тунляо хотноо эхлэв. Энэ үеэр Өвөр монголын үндэсний их сургуулийн монгол анагаах ухааны музейг танилцуулав.

Тус музей нь Хятад дотроо талбайн хувьд хамгийн том монгол анагаах ухааны уламжлалыг харуулсан соёлын байгууллага болсон байна. Үүнд монгол анагаах ухааны түүх соёл, эмийн жор-эд материал, эмэнд орох ургамал болон эмэнд хэрэглэх амьтан гэсэн дөрвөн танхимтай. Музей нь бодит зүйлсээс бүрдсэн ба мөн монгол анагаах ухааны үүх түүхийг аодио хэлбэрээр үзэгчдэд танилцуулдаг аж. Түүнчлэн орчин үеийн анагаахын шинжлэх ухаан, технологийн үр дүнг эндээс харж болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123278145