“Аавын минь тал нутаг, ээжийн минь гол мөрөн” киноны зураг авалт эхлэв
2018-08-14 11:34:02 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Бай Линди\ “Аавын минь тал нутаг, ээжийн минь гол мөрөн” олон ангит киноны зураг авах нээлтийн ажиллагаа энэ сарын 12-нд Хөх хотод болов. Тус киног үндэсний нэгдүгээр зэрэглэлийн кино найруулагч Кан Хунлэй найруулж, гол дүрд алдартай жүжигчин Сэчингоо, Түмэн нар тоглох юм.

Найруулагч Кан Хунлэй, “Би өөрөө Өвөр монголын хүн, кино урлагт гуч гаруй жил зүтгэж байна. Гэтэл төрсөн нутагтаа хийсэн зүйл ховор, энэ кино бол нутгаараа сэдэвлэсэн анхны бүтээл болох бөгөөд сэтгэлээ уудлах завшаан болж байна. Уг кинод тухайн цаг үеийн хүмүүсийн зан заншил, амьдралыг илтгэн харуулахыг зорьсоны зэрэгцээ шинэ үеийн монгол жүжигчдийг кинондоо оролцуулахаар болоод байна” гэлээ.

Кино нь Улаанмөчирөөс сэдэвлэсэн бөгөөд уг олон ангит кино ирэх жил үзэгчдийн хүртээл болох аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123267236