Үндэсний хувцас загварын соёлын форум боллоо
2018-08-13 10:23:26 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Монгол үндэсний хувцас загварын соёл болон сайн сайхан амьдрал” сэдвээр зохион байгуулагдсан Монгол үндэсний соёлын анхны форум энэ сарын 11-нд Хөххотод боллоо.

Уг арга хэмжээг ӨМӨЗО-ы Намын хорооны ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын хөгжлийн зөвлөл, ӨМӨЗО-ы Соёлын танхим, Бээжингийн хувцас загварын дээд сургууль санаачлан, Өвөр монголын Өдрийн сонины хороо, Өвөр монголын Соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэмлэгээс хамтран зохион байгуулав.

Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Намын хорооны байнгын гишүүн бөгөөд Ухуулах хэлтсийн дарга Бай Юйган үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол хувцас загвар нь Монгол үндэсний соёлыг илэрхийлдэг. Өвлөн залгамжилж, хайрлан хамгаалж, уламжлалт соёлын онцлогийг хадгалах нь зайлшгүй юм. Үүний зэрэгцээ орчин үеийн хүмүүсийн сонирхолд нийцүүлж, компаниудтай хамтран ажиллаж, монгол хувцас загварын соёлыг сурталчлан, монгол хувцас загварын хөгжлийг ахиулах хэрэгтэй” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123260688