Хятад, Орос, Монгол гурван улсын зуны үдэшлэг боллоо
2018-08-10 16:08:54 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жүншинь агентлагийн мэдээ: “2018 оны Хятад, Орос, Монголын зуны үдэшлэг” энэ сарын 8-нд ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан-муумянган холбоот хошуунд зохиогдож, Монгол Улсын уран бүтээлчид уран нугаралт, хөөмий, морин хуур зэрэг үзүүлбэртэй ирсэн бол ОХУ-ын уран бүтээлчид орос үндэстний уламжлалт бүжиг болон латин америк бүжиг, самба бүжиг зэрэг тоглолт үзүүлж үзэгчдийг баясгажээ.

Дархан-муумянган холбоот хошуу нь монгол үндэстнээр голлож олон үндэстэн ястан амьдардаг хилийн бүс нутаг, Бугат хотын цорын ганц мал аж ахуй эрхэлдэг хошуу бөгөөд газар зүйн давуу нөхцөлүүдтэй. Үүнээс гадна Монгол Улстай хиллэдэг. Хошууны бүх нутаг дэвсгэрийн 89.5 хувийг хээр тал эзлэх бөгөөд тоо бүртгэлээс үзэхэд энэ жилийн 6 дугаар сарын эхнээс өнөөг хүртэл давхацсан тоогоор дотоод гадаадын 13 мянган жуулчдыг хүлээн авсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123252245