Өвөр монголын спортын XIV наадмын галт бамбарыг асаав
2018-08-09 15:51:56 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Улаанцав хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Х.Үзэсгэлэн\ Өвөр монголын өөртөө засах орны спортын XIV наадмын галт бамбарыг асаах ёслол энэ сарын 7-нд Улаанцав хотын Шинхэ шяний Суман уул, Лянчэн шяний Даагын нуур, Дөрвөд хошууны Хувилгаан завийн бууцанд нэгэн зэрэг болов. Уг наадам зохион байгуулагдсанаас хойш анх удаа гурван газарт нэгэн зэрэг бамбарыг асааж байгаагаараа онцлог бөгөөд “Эе зохицолт гал”, “Боловсны гал”, “Хүсэл мөрөөдлийн гал”-ыг “Хөгжил бадралын ариун гал” болгож улмаар галт бамбарыг цааш дамжуулав.

Галт бамбарыг энэ сарын 8-ны өдрийн үдээс өмнө Улаанцав хотын Жинин дүүрэг хүлээн авч үргэлжлүүлэн дамжуулах ёслолыг зохион байгуулав. Ёслолд Өвөр монголын спортын нэр хүндтэй тамирчин дасгалжуулагчид оролцсон бөгөөд нийт 126 хүн гараас гарт бамбарыг дамжууллаа.

Наадам нь энэ сарын 18-26-нд Улаанцав хотын Жинин дүүргийн спортын талбайд болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123246845