Гурван зуу гаруй жилийн түүхтэй Данжирэн морин уралдааны наадам эхлэв
2018-08-09 10:34:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Түвдчүүд “Морин уралдааныг уудам талд, эрэмгий баатрыг морины нуруун дээр” гэж ярилцдаг. 300 гаруй жилийн түүхтэй Данжирэн морин уралдааны наадам өчигдөр Түвдийн өөртөө засах орны Лхас хотын Даншюн шяньд эхлэв.

Уг шянь нь Лхас хотын хойд хэсэг, Тангула уулын өмнө бэлд оршдог, далайн түвшнээс 4300 м өргөгдсөн, Лхас хотоос Түвдийн хойд хэсгийн хөдөөд хүрэх “Хойд их хаалга” юм. Нийтийн он тоололын 17 зуунд Гүүш хан Монгол болон Шуит угсаагаа дагуулан Түвдэд орж баруун хойд хэсгийн тал нутагт малаа бэлчээж цэргээ амраан байлдааны эрдэмд сургадаг байжээ. Энэхүү тал нутаг нь тэгш тэнэгэр, ус бэлчээр сайтай тул “Даншюн” хэмээн нэрлэгджээ. Энэ нь охь сайн бэлчээр ус гэсэн утгатай аж. Монголын морьт цэрэг жил бүр нэг удаа цэргийн сорилго хийдэг байсан нь дээрх морин уралдааны үүсэл болсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123244911