Азийн спортын XVIII их наадамд оролцох Өвөр монголын 12 тамирчныг үдэв
2018-08-08 16:21:31 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Азийн спортын XVIII их наадамд Өвөр монголоос 12 тамирчин оролцоно гэж Өвөр монголын өөртөө засах орны Биеийн тамир спортын товчооноос мэдээллээ.

Тэдгээр 12 тамирчин 6 төрлийн уралдаан тэмцээнд оролцох юм. Үүнд Баяндэлхий, Чандга, Бөхбилиг, Найрагч нар жүдо \эрэгтэй\-гоор оролцох бол Сүнь Хун-И таэквондо \эрэгтэй\, Вэй Мэн-Юе таэквондо \эмэгтэй\, Гүн Лихуа марафон гүйлт \эмэгтэй\, Ян Жяюй 20 км-ын спорт алхаа \эмэгтэй\, Бай Иньпэн, Фань Шюй, Жан Рүхао нар тэнзэн өбмбөгийн \эрэгтэй\ уралдаанд оролцоно. Харин Хао Рань дугуйн уралдааны сэлгээний тамирчнаар явж байна.

Уг наадам нь энэ сарын 18-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд Индонезийн Жакарта хотноо болох юм. Тус наадамд Хятадын нийт 845 тамирчин оролцох аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123241632