Тунляо хотын монгол хувцас загварын анхдугаар уралдааны шилдгүүд тодорлоо
2018-07-27 16:21:17 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Тунляогийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \ Х. Үзэсгэлэн \Тунляо хотын монгол хувцас загварын анхдугаар уралдааны шагнал гардуулах ажиллагаа өчигдөр Тунляо хотод амжилттай болж өнгөрлөө.

Бүх хотын 30 багийн 600 гаруй хүн оролцсон тус уралдаан нь уламжлалт болон орчин үеийн монгол хувцасны загвар, монгол элемент бүхий ажлын хувцас гэсэн төрлүүдээр явагдсан юм. Шүүгчдийн шалгаруулалтаар Зарууд хошууны монгол хувцас загварын нийгэмлэг, Хорчин зүүн гаран дунд хошууны Орчин үеийн хувцас заслын ХХК, Хорчин зүүн гаран хойд хошууны Мэнд амь ахуй жуулчлалын газар тэргүүн байрт шалгарсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123186610