“Монгол морь” жүжигт 300 тоглогч, 100 морь оролцжээ
2018-07-11 16:52:59 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шилийн хотын өмнө дүүргийн “Хятадын адууны нийслэл”-д хэдэн орой “Монгол морь” хэмээх жүжиг тоглогдож хөл хөгжөөн болжээ.

Дайн хийгээд хайр дурлалын сэдэвт уг жүжиг нь нийт 14 бүлэгтэй. Жүжигт монгол цэрэг Урианхай эзэндээ үнэнч, армаг хүлгээ унаад дайсантай баатарлагаар тулалдах боловч гол дүрийн дурлалт бүсгүй Анугаасаа салж хагацахын зовлонг туулж буй тухай өгүүлдэг байна. Үүнд Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургуулийн багш, тусгай акробатын тоглогч нийт 300 гаруй хүн, 100 гаруй морь оролцсон аж.

Жүжгийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал тоглогчдын морин спортын ур чадвар илүү дээшилсэн төдийгүй жүжгийн зохиолд засвар оруулснаар үргэлжлэх хугацаа 70 минут байсныг нэг цаг болгожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001123111098