“Өнө мөнхийн тавилан” бүжигт жүжиг Ордос хотод тоглогдов
2018-07-10 11:53:34 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Өнө мөнхийн тавилан” бүжигт жүжгийг тоглож байгаа нь \Гэрэл зургийг Ван Хүй\

"Өнө мөнхийн тавилан" бүжигт жүжиг Ордос хотод гурван өдөр тоглогдож үзэгчдийн хүртээл болов. Тус жүжгийг 2015 оны сүүлчээс эхлэн зохиосон бөгөөд 2017 онд Төрийн урлагийн сангийн томоохон бүжигт жүжгийн санхүүжүүлсэн төсөл болсон юм. Чинь гүрний анхны хаан Чинь Шыхуангийн аялсан мөрийг хайн судлах судалгааны ажил 1960-1970-аад оны үеэс эхэлсэн бөгөөд Ордос хотын судлаач ажилтан энэ зууны эхэнд мөн хянамгай судалгаа хийсэн байна. Дүншэн дүүргийн Соёлын товчооны дарга 2004 оны хавраас эхлэн Чинь Шыхуангийн аялсан мөрөөр Шаньшигийн хойд хэсэг, Гансугийн зарим хэсэг болон Өвөр монголоор явж хайн судалгаа хийжээ. Ингээд иргэдийн дунд тархсан маш олон үлгэр, аман түүхийг эмхтгэж бүжигт жүжгийн хэлбэрээр үзэгч түмэнд хүргэсэн нь энэ юм. Уг бүжигт жүжгийн бэлтгэлийг энэ оны 3 дугаар сарын 15-наас эхлүүлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123104123