Хөх хотын анхдугаар марафон ням гарагт болно
2018-07-06 15:57:00 Эх сурвалж: Синьхуа кирилл нетийн
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль\ “Би Гүйюань” цомын нэрэмжит Хөх хотын анхдугаар марафон “Дүүлэн довтолсон Хөх хот” уриан дор энэ сарын 8-нд болно.

Тус марафон гүйлт нь 42.195 км, 10 км, 4 км-ийн гэсэн гурван төрлөөр болох бөгөөд гүйгчид Өвөр монголын олон улсын үзэсгэлэнгийн төвийн өмнө тал дахь их сургуулийн зүүн зээлээс 7:30 минутад гараанаас гарч баруунаас зүүн чиглэлээр хотыг тойрон гүйх юм. Зам дагуу Шинэ хот дүүрэг болон Бинхэ замыг туулж, Өвөр монголын музей, Хөх хотын засгийн газар, Өвөр монголын өөртөө засах орны засгийн газар, Бинхэ үзэмжийн зам зэрэг газрыг туулж өнгөрүүлнэ. 42.195 км ба 10 км-ын гүйлтийн бариаг эхний гарааны цэг байхаар тохируулсан бол 4 км-ын гүйлтийн төгсгөлийн цэг нь Өвөр монголын олон улсын үзэсгэлэнгийн төвийн өмнөх талбайд байх юм.

Марафон гүйлтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд цэвэр усны 15, энергийн ундааны 8, хүнсний 12 цэгийг ажиллуулна. Мөн ус сүрчих машиныг гаргаж ажиллуулахын зэрэгцээ эмнэлгийн 16 цэгт эмч мэргэжилтнүүдийг гүйгчдийн биеийн байдалд хяналт тавих аж.

Одоогийн байдлаар уг гүйлтэд нийт 10 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаагаас 40 гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123088509