Өвөр монголын "Ярилцлага хийгээд тайлал: Хүрээлэнгийн зохиолчдын уран бүтээлийг судлан ярилцах нь" сэдэвт хурал болов
2018-07-01 12:11:44 Эх сурвалж: Синьхуа кирилл нэт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын долдугаар сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ /С.Уяхан/ Өвөр монголын "Ярилцлага хийгээд тайлал: Хүрээлэнгийн зохиолчдын уран бүтээлийг судлан ярилцах хурал" 6 дугаар сарын 30-ны өдөр Хөх хотноо амжилттай болж өнгөрлөө.

ӨМБИC-ийн Монгол судлалын дээд сургуулийн таван зохиолч

ӨМБИС-ийн Монгол судлалын дээд сургууль, Өвөр монголын Шинэ утга зохиолын хуралдай санаачлан Өвөр монголын Зохиолчдын эвлэл, Өвөр монголын Утга урлагийн шүүмжлэгчдийн эвлэл,“Өнөр цэцэг” сэтгүүл,“Алтан түлхүүр” сэтгүүл хамтран тус хурлыг зохион байгууллаа.

Хурлаар ӨМБИС-ийн Монгол хэлний салбарын хүрээлэнгийн зохиолчдын үндэсний утга зохиолын үйлсэд оруулсан хувь нэмрийг дүгнэж, уран зохиол туурвих болон сургалт судалгаа, шинжилгээг харилцан ахиулах хөгжлийн загварыг эрэлхийлсэн байна.

Энэ үеэр ӨМБИС-ийн Монгол хэл утга зохиолын салбарын таван зохиолч Дорнотэнгэр, Н.Өлзийдэлгэр, Ч.Чолмон, Цүлгэр, Ш.Хасбаатар нарын туурвисан“Анхилам үнэрт цаг мөч”, “Нисэн одсон болжмор”, “Тэнгэрийн хязгаар борооны улирал”, “Чингисийн нутагт”, “Зохист дорнын аялгуу”, “Аниргүйн дунд”, “Нүүдлийн зурхай”, “Зам”, “Хайрын гэрэл” зэрэг яруу найргийн түүвэр, өгүүллэг, тууж, романы тухай тусгай өгүүлэл уншиж, шүүмжлэгчид болон сонирхогчид тэдгээр бүтээл-шүүмжийн тухайд чөлөөтэй ярилцсан байна.

ӨМБИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн захирал Цэнгэлт профессор, "Таван зохиолчийн амжилт бүтээл нь тэдний өөрсдийнх нь төдийгүй манай дээд сургуулийн амжилт бүтээл юм, мөн бүхий л монголын уран зохиолын амжилт бүтээл билээ. Өнөөдөр бид таван зохиолчийн уран бүтээлийг судлан ярилцаж байгаа нь тэдний монголын уран зохиолын хүрээн дэх амжилт бүтээлийг үнэлж байгаа явдал бөгөөд нөгөө талаар манай дээд сургуулийн монгол хэл-утга зохиолын салбарын 60 гаруй жилийн хугацааны уран зохиол туурвилын уламжлал-залгамжлалын онцлогийг тодоор харуулсан үйл явдал болж байна. Түүнчлэн уран зохиолын туурвил зүй, сургалт ба эрдэм шинжилгээг уялдуулсан шинэ арга замыг энэхүү хурлаас эрэлхийлж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123061918