ШХАБ-ын гишүүн орнуудын кино урлагийн анхдугаар наадам эхлэв
2018-06-14 10:19:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 13-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ши Жин-нань Сү Ванмин\ ШХАБ-ын гишүүн орнуудын кино урлагийн анхдугаар наадам өчигдөр Чиндао хотноо эхлэв. Гишүүн орнуудын кино соёл урлагийг гүйцэд харуулахыг зорилгоо болгосон уг наадмын үеэр 12 улсын шилдэг кино үзэгчдийн хүртээл болох юм.

Тус наадам нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын соёлын солилцооны арга хэмжээний нэгээхэн чухал хэсэгт тооцогдож байна. Наадмыг Хятадын кино товчоо болон Шаньдүн мужийн засгийн газар санаачилж, Чиндао хотын засгийн газраас зохион байгуулж байгаа бөгөөд Гадаад харилцааны яамны Нарийн бичгийн газар дэмжлэг үзүүлснээр бодит ажил болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122984022