Хятад Монголын бодибилдингийн нөхөрсөг тэмцээн боллоо
2018-06-12 11:52:58 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад Монголын хоёр дахь удаагийн бодибилдингийн нөхөрсөг тэмцээн 06 дугаар сарын 09-ний үдэш Хөххотноо болж өнгөрлөө.

“Нөхөрлөл”-өөр гол сэдэв болгосон 2018 хоёр дахь удаагийн Хятад Монголын бодибилдингийн тэмцээнд Хятад Монгол хоёр улсын 20-иод их дээд сургуулийн 40-өөд оюутан оролцон өрсөлдсөн байна. Хятад улсын дотоодоос Тяньжинь, Шаньши, Чиндао, Шанхай хотын болон Өвөр Монголын Их Сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон байна.

Эрэгтэй ангилалд Монгол Улсын оюутан Мөнх-Од, эмэгтэй ангилалд Монгол Улсын оюутан Учрал нар тэргүүлсэн байна.

Энэхүү тэмцээнийг Өвөр Монголын Чийрэг олон улсын спорт соёлын хөгжлийн компаниас санаачлан зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122972956