Вангийн ордны хатгамал хатгаж ядуурлыг бууруулна
2018-06-11 11:14:22 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хорчин баруун гарын дунд хошууны ядуу өрхийн эзэгтэй Лю Юйчин энэ сарын 9-ний өдөр Өвөр монголын үзэсгэлэнгийн ордны гаднах талбайд вангийн ордны хатгамалыг сонирхуулж байгаа нь \Гэрэл зургийг Лю Лэй\

Соёл ба байгалийн өвийг хамгаалах өдөр энэ сарын 9-нд тохиов. Энэ хүрээнд Өвөр монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошууны ядуу өрхүүдийн бүсгүйчүүд Өвөр монголын үзэсгэлэнгийн ордны гаднах талбайд вангийн ордны хатгамал хатгаж сонирхууллаа. Мөн өөрсдийн хатгасан хатгамалаа зах зээлд зарж борлуулсан юм. Вангийн ордны хатгамал нь Өвөр монголын өөртөө засах орны биет бус соёлын өв бөгөөд өнгө өнгийн утсыг сүлжиж нарийн урлал гаргаснаараа Хорчин соёлын оёдол үйлийг гүйцэд харуулж чаддаг байна. Тус хошууны бүсгүйчүүд энэхүү хатгамалыг оёж, түүнийгээ худалдан борлуулж улмаар ядуурлыг бууруулахыг зорьж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122967700