“Байгаль дэлхийгээ хамгаалья” уралдааны 200 шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарч байна
2018-06-05 09:49:53 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Туул\ Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр монгол дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Олон улсын хүүхдийн өдрийн хүрээнд “Байгаль дэлхийгээ хамгаалья” гар зургийн уралдааныг Хөх хотноо зохион байгуулав.

Уралдааныг 6-17 насныхны дунд гурван ангиллаар зарлахад нийт 1003 бүтээл ирүүлсэн байна. Ангилал тус бүрд зургаан оролцогчийг шалгаруулсан ба шилдэг 200 бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн Хөх хотын  үндэстний туршилтын сургуулийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 7-ныг хүртэл гарч байна.

Тус уралдаан нь анх 7 жилийн өмнө зөвхөн Хөх хотод амьдарч буй монгол хүүхдүүдийн дунд зарлагдаж, 70 бүтээл хүлээж авч байжээ. Сүүлийн жилүүдэд уралдааны цар хүрээ тэлж ӨМӨЗО-ны бүх аймаг хошуудаас гадна Монгол Улсаас оролцох хүүхдүүдийн тоо өссөөр байгаа юм. Энэ жилийн тухайд Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулагчаар оролцсон ба тус төвийн Сургалтын албаны дарга Б.Чулуунцэцэг, багш А.Үржинханд, “Дойче шүле” сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Ундарьяа, 105 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батцэцэг нарын багш сурагчдын төлөөлөл "Байгаль дэлхийгээ хамгаалья” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас хүрэлцэн ирж оролцсон байна.

Уг гар зургийн уралдааны сэдвийг жил бүр зохион байгуулагчдын зүгээс сонгон зарладаг. Өнөө жил хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн урлан бүтээх чадварыг нэмэгдүүлэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг зорилгын хүрээнд дээрх сээдвийг сонгон зарласан аж. Хөх хотын  үндэстний туршилтын сургуулийн үзэсгэлэнгийн танхимд гарч буй үзэсгэлэн ирэх сарын 20-ноос долоо хоногийн хугацаатай Монгол Улсын Хүүхдийн урлан бүтээх төвийн галерейд гарах юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122937301