Зураач Баяртын “Алсын нүүдэл” үзэсгэлэн нээлтээ хийв
2018-05-17 16:00:22 Эх сурвалж: Өвөр монголын сонин мэдээний не
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын уран зурагчны холбоо, Хөх хотын Соёл, хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчооноос зохион байгуулсан зураач Баяртын “Алсын нүүдэл” бэхэн зургийн үзэсгэлэн энэ сарын 15-нд Хөх хотын Үндэстний уран зургийн ордонд нээлтээ хийв.

Үзэсгэлэнд Баяртын сүүлийн жилүүдэд бүтээсэн 89 бүтээлийг дэлгэн тавьсан бөгөөд Хятадын өөрчлөлт шинэчлэлтээс хойшхи хугацаанд Өвөр Монголын тал нутаг хэрхэн хувирч хөгжиж байгааг болон малчдын амьдрал ахуйг харуулсан бүтээлүүдийг эндээс үзэж болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122848299