Өвөр Монгол хүүхдүүд морин спортоор хичээллэж эхэллээ
2018-05-14 16:57:48 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөххотын 5-р сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Б.Болорцэцэг\ Өвөр Монголын өөртөө засах орны Морин тойруулга, спорт үйлчилгээний төв энэ оны анхны сургалтынхаа элсэгчдийг энэ сарын 13-нд хүлээн авлаа.

Энэ удаагийн бэлтгэл сургалтад 20 гаруй хүүхэд суралцахаар болсон байна. Эхний ээлжинд сургагч багш нар морины онцлог шинж, эдлэл хэрэглэл, адууны соёл, хэрхэн тэжээж арчлах талаар танилцуулж, морь унах арга техникээс заав.

Хотод төрж өссөн хүүхдүүдэд адууны соёлыг гүн гүнзгий ойлгуулах, морин спортыг түгээн дэлгэрүүлэх үүднээс Өвөр Монголын Морин тойруулга, спорт үйлчилгээний төв нь Жисү хүүхэд залуучуудын клуб, Рүйшюе сургалтын төвтэй хамтран Өвөр Монголын өөртөө засах орны Морин тойруулга, спорт үйлчилгээний төвийг мөн өдөр албан ёсоор байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэв. Төв нь одоогоор 50 гаруй унааны агттай, 8 тусгай сургагчтай аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122830947