Чингис хааны ”Их тайлга”-ын наадам боллоо
2018-05-07 16:37:49 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шар нохой жилийн Чингис хааны "Их тайлга"-ын наадам 5-р сарын 06-ны өдөр Ордос хотод амжилттай болж өндөрлөлөө.

Наадамд 512 хүчит бүх зодоглож, ӨМӨЗО-ы Авга хошууны Цагаанзаан тэргүүлж, есөн цагаан мориор шагнууллаа. Мөн наадмын үеэр жороо морины уралдаан, монгол шатар, сур харвах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Ордос хотын Засгийн газар, Ордос хотын Спортын товчоо, Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, Эзэн хороо хошууны Засгийн газар, Чингис хааны Онгоны аялал жуулчлалын газрын холбогдох зөвлөл зэрэг албан байгууллага наадмыг хамтран зохион байгуулсан бол Монгол үндэсний уламжлалт тайлгын ёс заншлыг түгээх, Ордос хот болон Чингис хааны Онгоны аялал жуулчлалын газрыг олон нийтэд таниулах, үндэсний цөөнхийн уламжлалт спортыг дэмжих, спорт, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэхэд наадмын гол зорилго оршиж байгаа юм.

Чингис хааны Цагаан сүргийн их тайлгын наадамд монгол шатрын тэмцээнийг нэмж оруулсан нь энэ жилийн нэг онцлог байлаа. Монгол шатар нь эртний Монголын нийгэмд түгээмэл тарсан нэг төрлийн тоглоом байсан бөгөөд үндэсний онцлогтой, олон нийтийн наадмын төрөл болж, бөх барилдах, морь уралдах, сур харвах эрийн гурван наадмын дараа ордог байна. Шатрын тэмцээнд Өвөр Монголын бүс нутгаас 200 гаруй шатарчин оролцжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122795085