Адууны үүрсээнд Зүүн баарин нутгийн хийморь сэргэнэ
2018-04-03 15:55:23 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын 4-р сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ    3-р сарын 23-ны өдөр, ӨМӨЗО-ны Баарин зүүн хошууны Цагаанхад сумын Баянбулаг гацааны адуучин Хурц-Билэг олон жил орхигдсон адуу тамгалах соёл заншлаа сэргээн өвлөж, адуундаа хайртай хүмүүст баяр бахдал олгосон байна.

"Манай нутагт адуу хурааж адуу тамгалж дэллэх ажиллагаа зохион байгуулаагүй удаж байна, бид адууны ашиг шимийг хүртэхийн хамт, монгол соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлэхийн төлөө тус удаагийн ажиллагааг зохион байгуулжээ” гэж Хурц-Билэг сурвалжлага хүлээхдээ ярилаа.

Баарин зүүн хошуунд морь уургалахаас адуу тамгалах, адуу дэллэх зэрэг адууны соёлтой холбогдох ажиллагаа тун цөөн болсон байдалд чиглүүлэхийн зэрэгцээ энэхүү соёлоо өвлөн хамгаалах, нийт олонд мэдүүлэх үүднээс тус удаагийн адуу тамгалах ажиллагааг зохион байгуулсан байна. \Нийтлэл зургийг ӨМ-ын Улаанхадын телевиз хорооны Эрдэнэбулаг, Эрхэмбаяр, Хүсэл\

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122631426