Хөх хотын радио телевиз хорооны монгол хэлний ерөнхийлсөн радио давтамжийн нээлтийн ёслол болж өнгөрөв
2018-03-13 10:58:46 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын 3-р сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Суръя\ 12-ны өдрийн үдээс өмнө, Хөх хотын радио телевиз хорооны монгол хэлний ерөнхийлсөн радио давтамжийн нээлтийн ёслол Хөх хотын радио телевиз хороонд болж өнгөрөв.

Ойлгосноор, тус монгол хэлний ерөнхийлсөн радиог өдөр болгоны 06:25 цагаас 23:30 цагийн хооронд 17 цаг 5 минут нэвтрүүлнэ. Агуулгын хувьд, төвийн ардын радио нэвтрүүлгийн хорооны монгол хэлний нэвтрүүлэг, ӨМ-ын радио телевиз хорооны монгол радиогийн сонин мэдээний программыг дамжуулан нэвтрүүлэхийн хамт "Хөх хотын сонин мэдээ", "Аймаг хотын сонин сайхан", "Хийморь далласан Хөх хот", "Торгон хэл", "Хүүхдийн цэнгэлт хорвоо","Залуу зандан нас", "Уран зохиолын сонирхомж", "Аялгуу товчоон", "Цаг уур зам нэвтэрлэг", "Сураг занги" зэрэг өөртөө шингээн үйлдсэн буюу шууд нэвтрүүлэх 10 программ багтана.

Танилцуулснаар, Хөх хотын намын хороо засгийн ордны зөв оновчтой удирдлага ба дэмжлэг доор, Хөх хотын радио телевиз хорооны монгол хэлний ерөнхийлсөн радио 2017 оны 9-р сарын 7-ны өдөр улсын сонин мэдээ радио телевизийн ерөнхий товчооны зөвшөөрлийг олсон юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122528729