Хөхөр солилцон хадаг барьж золгосон шинэ сурлагын хугацаа
2018-03-01 17:36:59 Эх сурвалж: Синьхуа килилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа килилл нетийн Хөх хотын 2-р сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Болорцэцэг, Д.Хүүхэнсоль) 2-р сарын 28-ны өдөр, Хөх хот үндэстний туршилтын сургууль нь уламжлалт сар шинийн золголтын ёслолоор шинэ сурлагын хугацаагаа угтлаа.

Тус өдрийн өглөө, бүх багш, сурагч, гэрийн ахмад үндэстний хувцас заслаараа гоёж, томчуул нь хөхөр солилцон, хүүхдүүд нь багш болон гэрийн ахмадууддаа хадаг барин шинэлэх ёс гүйцэтгэж, бас идээний дээжээ амсуулан, ерөөл сургаалыг нь сонсож, уламжлалт ёс заншлаараа шинэ сурлагын хугацааны анхны хичээлээ хий морьтой эхлүүллээ. Зарим анги нь бас настан буурлаа хичээлийн тайзанд залж, шинэлэх ёс заншлыг дахинт тайлбарлуулан, хүүхдүүдийнхээ мэдлэгийг бататгасан нь улам ч утга агуулгатай боллоо.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122473078