2018 оны ӨМӨЗО-ны өвлийн спортын наадам эхлэв
2018-02-27 11:31:48 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2-р сарын 26-ны өдөр, 2018 оны ӨМӨЗО-ны өвлийн спортын наадам Хөлөн буйр хотод эхлэв.

Энэхүү спортын наадамд хурдан тэшилт, хоккей, тал хээр газарт цанаар гулгах, ууланд цанаар гулгах, цаст газрын хөлбөмбөг, цаст газрын хоккей, цасан байлдаан, цаст газар чиглэл тогтоох зэрэг 8 том төрөл 32 жижиг төрөлтэй. 3 хоног үргэлжлэх тус спортын наадамд ӨМӨЗО-ны аймаг хот, хошуу шянь дүүргэг, ажил төрөл, спортын нийгэмлэг, их дээд сургууль, нийгмийн байгууллага болон мөс цасны нийгэмлэгийн 28  багийн 1300 гаруй тамирчид өрсөлдөх болно.

Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын газар, Хөлөн буйр хотын засгийн газар, Улаанцав хотын засгийн газраас санаачилж, Хөлөн буйр хотын Биеийн тамир спортын газар, Улаанцав хотын Биеийн тамир спортын газар зохион байгуулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122458650