Залуу үйлс босгогч: “Үнэн” брэндийг үүсгэн байгуулагч Идэр
2018-02-11 15:44:44 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнөөдөр, моодны залуучууд “Үнэн” ажлын өрөөний зурж төсөвлөсөн монгол зурагтай хувцас хунар өмсдөг болсныг та анхааралдаа авсан уу. “Үнэн” ажлын өрөө 2007 онд байгуулагдснаас нааш арваад жилийн нүүр үзлээ. Тус ажлын өрөөний эзэн Идэр гэгч ёстой нэр нидэртээ тэнцсэн идэрлэг монгол залуу билээ.

Идэр их сургуулиа төгсөөд ӨМИС-ийн Үйлс босгох дээд сургуулиас ажлын гараагаа авчээ. Тэр хараахан багаасаа ээжийнхээ нөлөөгөөр зурагтай танилцаж, картон зургийн мэргэжлээр их сургуулиа төгсөөд мөн мэргэжлээрээ ажиллаж байсан юм. Ажиллахын дагуу олон сэтгэгдэлдээ хөтлөгдөж, үйлс босгох аянаа хайж байсан тэр 2007 онд ажлын өрөөгөө байгуулсан юм. Өнөөдөр ажлын өрөө нь хөгжин өргөжөөд монгол соёлоо уламжлан хөгжүүлэх талаар илүү хүчлэн зүтгэж монгол загварын “Үнэн” брэндийг үүсгэн байгуулсан байна.

Одоогоор, хувцас хунар, цом, гар утасны гэр зэрэг дээр “Үнэн” брэндийнхээ монгол зургийг хадсан нь олон бараанд оройн чимгээ нэмж залуучуудын таашаалыг олсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122403076