Симфони найрал хөгжмийн тоглолт үзэгчдийн талархлыг хүлээлээ
2018-02-07 17:43:06 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын 2-р сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ (Д.Хүүхэнсоль) Томоохон симфони найрал хөгжмийн тоглолт 2-р сарын 4-ний өдөр болон 5-ны өдрийн орой Хөх хотод нижгэр болж өнгөрөв.

Томоохон симфони найрал хөгжмийн тоглолт энэ сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод болов. Энэ талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна. “Аялалт"-аар сэдэвлэсэн уг тоглолт “Оршил” аясаар хөшгөө сөхсөн бөгөөд таван бүлэг хуваана. Шанхайн Олон улсын урлаг соёлын төвийн залуу хөгжмийн зохиолч Гүн Тяньпэнгийн уг тоглолтод толилуулсан бүтээлүүд нь ХКН байгуулагдсан, туулж өнгөрүүлсөн он жилүүд хийгээд Ши Жиньпингийн шинэ эриний Хятад онцлогтой социалист үзэл баримтлалаар эх орноо бүтээн байгуулж буй өнөө үе гэсэн гурвалсан цаг хугацаанд тулгуурласан Хятадын мөрөөдлийг магтан дуулжээ. Тус концертод ӨМӨЗО-ны Урлаг жүжгийн төвийн найрал дуучид, Майтянь хүүхдийн найрал дууны баг зэрэг 300 гаруй уран бүтээлчид үзэгч олондоо ая дууны цэнхэр хадаг өргөн барьсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122383215