ӨМ-ын сар шинээ угтах нетийн концерт болов
2018-02-05 18:19:24 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын 2-р сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ (Д.Хүүхэнсоль,Б.Суръя) 2018 оны ӨМ-ын нетийн цагаан сарын концерт 2-р сарын 4-ний орой ӨМ-ын Ардын хурлын танхимд ёслол төгөлдөр болов. Концерт нь “ӨМ-ынхоо төлөө уухайлцгаая” хэмээх сэдвийн тойронд “Баяр баяслаа хуваалцах”, “Сайн сайхнаа дэвшүүлэх”, “Сонгодгийг хуваалцан эдлэх”, “Ирээдүйг зорих” дөрвөн бүлэг хуваах бөгөөд газар дээрээс нь интернетээр шууд цацаж нет ашиглагчдын хараа сонорыг мялаасан байна.

5 жил дараалан зохион байгуулагдаж буй энэхүү концерт нь орчин үеийн цахим ертөнцийн хөгжил шаардлагатай мөр зэрэгцэн хүмүүсийн ажил амьдрал жич интернетээр цацагдсан содон зүйлсийг уялдуулан наргиан хөгжөөний дунд утга агуулга ихтэй олон тоглолтоор хүмүүст сар шинийн бэлэг болон хүрдгээрээ үзэгч түмнийхээ хүсэн хүлээдэг цаг мөч нь болдог билээ. Ойлгосноор, энэхүү арга хэмжээ нь ӨМӨЗО-ны жил бүр зохион байгуулдаг интернетийн өвтэгш арга хэмжээ болсон бөгөөд “Бүх Хятадын арван том нетийн цагаан сарын концертын нэг”-ээр үнэлэгдэж байсан удаатай.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122372077