Соёлын солилцоог эрчимжүүлэхийг хүсэв
2018-01-29 12:04:22 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

28-нд, Балбын нийслэл Катмандуд "Хятадын орчин үеийн урлагийн үзэсгэлэн" нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд, БНХАУ-аас Балбад суугаа элчин сайд Юй Хун, Балбын ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд асан Коирала тэргүүтэй 300 гаруй зочид Хятадын орчин үеийн урлагийн бүтээлийг үзэж сонирхжээ.

Балбын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд асан Коирала нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ: Балба, Хятадын соёлын солилцоо эртний түүхтэй. Хоёр тал харилцан хүндэтгэж, хамтдаа сонирхсоны үндсэн дээр, соёлын солилцооны хэлхээ холбоог байнга хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр орны ард түмэн хоорондын найрамдал улам эрчимжин хөгжсөөр ирсэн юм. Хятадын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилга хоёр орны соёлын солилцооны хөгжлийг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолжээ.

БНХАУ-аас Балбад суугаа элчин сайд Юй Хун хэлсэн үгэндээ: Хятад, Балба хоёр хаяа нийлсэн, үе уламжилсан найрсаг хөрш юм. Хятадын засгийн газар хоёр орон хоорондын соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагааг ихэд чухалчилдаг. Энэ удаагийн үзэсгэлэн хоёр орны соёлоос харилцан суралцахыг ахиулах төдийгүй Хятадын орчин үеийн урлагаар дамжуулж Балбын ард түмэнд Хятадын соёл, урлагийг ойлгуулахыг хүсэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122333854