“Тэнгэрийн даллагатай батцагаан”буюу С.Уянга
2018-01-08 16:42:58 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

С.Уянга Өвөр монголын Тунляо хотын Хорчин зүүн гарыан хойд хошуугаар нутагтай. Тэрээр одоо Хөх хот үндэстний дээд сургуульд дууны мэргэжлийн багшаар ажиллаж байна.

2002 оноос 2005 оны хооронд Хөх хот үндэстний дээд сургуулийн дуу хөгжмийн факультетад суралцаж, 2014 оноос 2016 оны хооронд МУ-ын СУИС-д суралцаж Чулуунцэцэгийн шавь болж, хорчин ардын дууг уугал нутгийн үнэр амтаар нь халх монголын төв аялгуугаар дуулахыг зорьж, монгол уртын дууны мэргэжлээр магистр цол хамгаалжээ. Мөн энэхүү хугацаанд МУ-ын хөгжмийн нэрт зохиолч Б.Мөнхжаргалд шавилан олон сайхан уран бүтээлийн тойронд хамтарсан юм.

С.Уянга олон жил дараалан ӨМ-ын монгол одон телевизийн цагаан сарын үдэшлэг, Тунляо хотын цагаан сарын үдэшлэг зэрэг цэнгүүнд оролцсон байна. Үүнд 2016 оны “Монгол бахархал” цагаан сарын үдэшлэгт “Дөрвөн цаг” хэмээх монгол уртын дууг МУ-ын нэрт үндэстний хөгжмийн хамтлаг “Түмэн эг чуулга”-тай хамтран тоглосноор хоёр орны уран бүтээлчдийн хамтралцаанд бас нэгэн шинэ хуудсыг бичиглэв.

С.Уянгын дуу нь үзэгч сонсогчдын бахархал сайшаалыг хүртэж хүмүүсийн дунд хүрээлэл ихтэй байдаг. 2014 оны 8-р сард хамгийн анхны хорчин ардын дууны бичлэг болох “Хайрын уянга”-аа тараав. Энэхүү бичлэг нь баримжаа авиа ба халх монголын төв аялгуугаар хорчин ардын дууг найруулан дуулснаараа хоёр орны хүмүүсийн халуун хүрээлэл ба сайн үнэлэлтийг олсон байна.

Тэр 2012 он, 2014 онд ӨМӨЗО-ны “Таван нэг инженерин”-гийн шагнал, 2013 оны 9-р сард “Их цүнхэлийн усан” хэмээх дуу нь Хятадын соёл урлагийн XIII найрын нэрт үзэмжийн орны дуунын шалгаруулалтад мөнгөн медаль тоссон юм.

С.Уянга хорчин ардын дуугаа дэлхийн чихнээ дуурьсгаж, дуулах дуртай дуугаа хүн зондоо өргөж явна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122227836