Ши Жиньпин Ливаны ерөнхийлөгч Мишель Аун-д эмгэнэлийн цахилгаан илгээв
2020-08-06 08:55:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

8-р сарын 5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ливан улсын Бейрут хотод томоохон дэлбэрэлт болсонтой холбогдуулан Ливаны ерөнхийлөгч Мишель Аун-д эмгэнэлийн цахилгаан илгээв.

Ши Жиньпин эмгэнэлийн цахилгаандаа, эрхэм танай улсын нийслэл Бейрут хотод томоохон дэлбэрэлт болж, олон хүний аминд хүрсэнд маш цочирдож байна. Би Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс мөн хувиасаа хохиролд өртсөн хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд бэртэж шархадсан, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж, бэртэж шархадсан хүмүүс эртхэн эдгэрэхийг хүсэж байна хэмээн илэрхийлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126331152