Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээсэн байна
2020-07-29 09:39:15 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

7-р сарын 28-нд Олон улсын термоядрол хайлуулах туршилтын реактор (ITER)-ын төлөвлөгөөний чухал инженерийн суурилуулалтын эхлэлтийн ёслол Франц дахь уг байгууллагын төв байранд болов. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: шинжлэх ухаанд хил хязгаар байхгүй, шинийг үүдэхэд төгсгөл гэж байдаггүй. Олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа нь хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа бүх дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтой юм. Олон улсын термоядрол хайлуулах туршилтын реактор (ITER)-ын төлөвлөгөө нь хүн төрөлхтөн цөмийн хайлшийн эрчим хүчийг энх тайванаар ашиглах сайн сайхан хүслийг тээж байдаг, төлөвлөгөө хэрэгжснээс хойш, Хятад улс хэзээд олон улсын амлалтыг хатуу сахиж, Хятадын аж ахуйн нэгж болон шинжлэх ухааны судлаачид хүнд үүргийг зоригтой үүрэглэж, олон улсын адил салбарынхантай сэтгэл нэгдэн хамтарч, уг төлөвлөгөө урагштай ахихад Хятадын оюун ухаан болон хүчин чадлыг өргөсөн юм. Нээлттэй харилцах бол шинжлэх ухааны тэргүүн хөгжлийг хайн сүвэгчлэх зангилаагийн зам мөн гэдгийг 10 гаруй жилийн идэвхтэй хайн сүвэгчлэл болон бодит ажиллагаанууд бүрэн гэрчилсэн юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126297998