Ши Жиньпин дарга Агаарын цэргийн сансар судлалын их сургуулиар зочиллоо
2020-07-27 09:49:10 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Цанчүнь хотын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ(Сурвалжлагч Ли Шюньлян, Жан Юйчин): Наймдугаар сарын нэгний арми байгуулагдсан баяр болох гэж буйд тохиолдуулан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 23-нд Агаарын цэргийн сансар судлалын их сургуулийн байдалтай танилцаж, Намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс сургуулийн багш оюутнууд болон ажилчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Ардын чөлөөлөх армийн нийт офицер дайчид, зэвсэгт цагдаагийн армийн бүх цэрэг офицер болон өрхийн цэргийн бэлтгэл боловсон хүчинд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга сургуулийн Сансар судлалын танхимын Зүүн хойдын сансар судлалын сургуулийн үзэл баримтлалын үзэсгэлэн болон сургуулийн бүтээн байгуулалтын байдалтай танилцлаа. Зүүн хойдын сансар судлалын сургууль нь ХКН-ын байгуулсан анхны сансар судлалын сургууль байж, сургуулийн хамт олон хамтаар хичээн зүтгэж, шаргуу хатуужилтайгаар ажиллаж судлан, салбартаа бүхнээ зориулан үүрд шинийг эрэлхийлж Зүүн хойдын сансар судлалын сургуулийн үзэл баримтлалыг бий болгож чаджээ.

Сургалтын талбайд оюутнууд биеийн тамирын тусгай дасгал, толгой эргэхээс сэргийлэх сургалт хийж байв. Орчин үеийн агаарын байлдаан нь нисгэгчдэд бие, сэтгэлийн өндөр шаардлага тавих болсон. Сургуулиас балансын дасгал, эргэдэг шат зэрэг агуулгыг хамруулжээ. Ши Жиньпин дарга сургалтын талбайд ирж оюутнуудын эргэдэг шатанд дасгал хийхийг харж, тэдэнтэй халуун дотно ярилцав.

Ши Жиньпин дарга дараа нь нисгэгчгүй онгоцны лабораторид очиж, нисгэгчгүй онгоцыг хянаж удирдах сургалтын төхөөрөмж, сургалтын байдалтай танилцав.

Ши Жиньпин дарга сургуулийн ажлын тайлантай танилцсаны дараа чухал илтгэл хийлээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Шинэ нөхцөл байдал болон үүрэг шаардлагад дасан зохицож, сургуулийн эрхэм зорилгоо ухамсарлан, дээд зиндааны байршуулалт, алс холын төлөвлөгөөгөө гүнзгийрүүлж, шилдэг боловсон хүчнээр армиа хүчирхэгжүүлэх стратегийг хөгжлийнхөө чиглэл, бодитой ажил болгон үзэж, сургуулийнхаа бүх ажил, бүх үе шатанд хэрэгжүүлэх ёстой. Нисэх боловсон хүчний онцлогийг ойлгон, хөгжлийн арга замыг боловсронгуй болгож, сургалтын хөтөлбөрөө хөгжүүлэн, сургалтын чансаа, үр дүнгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, Агаарын цэргийн өөрчлөлт, бүтээн байгуулалтын чиг хандлагад анхаарлаа хандуулж, сэтгэхүй, үзэл баримтлалын шинэчлэл, цэргийн чадварлаг боловсон хүчнийг хүмүүжүүлэх, цэрэг дайны онол судалгаа, батлан хамгаалалтын салбар дахь техникийн шинэчлэл зэрэг салбарт идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой. Намын байгуулалт, үзэл суртал, улс төрийн байгуулалтыг чангатгаж, намын шаардлагыг мөрдөн биелүүлэн, сургуулийн бүх ажлыг улс төрийн зөв чиг баримжааны дагуу гүйцэтгэх хэрэгтэй. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг баталгаажуулж, урьдчилан сэргийлэх ажлыг байнга ажил болгон үзэж, төрөл бүрийн ажил, бүтээн байгуулалтыг нэгдсэн зохицуулалттай болгон, олон янзын арга хэмжээ авч үүрэг ажлаа биелүүлэхээр хичээн хэрэгтэй гэв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001126289146