Ши Жиньпин Хүбэй мужийн төлөөлөгчдийн хянан зөвлөхөд оролцов
2020-05-25 09:25:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 5-р сарын 24-ний өдрийн үдээс хойш XIII сонгуулийн БХАТИХ-ын III чуулганы Хүбэй мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцэхэд оролцож онцлон хэлсэн нь, “Хүнд хэцүү тахал болон олон нийтийн гэнэтийн эрүүл мэндийн эрсдлийг сэргийлэн арилгах бол үндэсний аюулгүй байдал болон хөгжил, нийгэм улс төрийн байдлын тогтуун байдалд холбогдох юм. Ерөнхий төлөвлөгөө, системийг дахин шинэчлэх, иж бүрэн дээшлүүлэлт, өвчнийг сэргийлэн хянах тогтолцоог өөрчлөн шинэчлэх, тахлыг хянан сэргийлэх ба онцгой байдлыг аргацаах чадварыг дээшлүүлэх, хүнд хэцүү тахлаас авран эмчлэх тогтолцоог төгөлдөржүүлэх, олон нийтийн эрүүл мэндийг аргацаах хууль тогтоомжийг бүрэн боловсронгуй болгох, эх орноо хайрлах эрүүл мэндийн хөдөлгөөнийг гүнзгийрүүлэхэд голдуу тогтолцоо, механизмын давхаргын харилцааг тодорхойлж, хариуцлагыг эрчимжүүлхийг анхаарах хэрэгтэй” гэв.

Ши Жиньпин хурлын талбайд хүрэхэд олноороо босч зогсон халуун алга ташилтаар угтав.

Лүө Же, Янь Жы, Жан Вэньши, Сүн Чинли, Юй Чэн зэрэг 5 төлөөлөгч тус тус олон нийтийн эрүүл мэндийн тогтолцооны байгуулалт, бодит эдийн засгийн дэмжлэг, хот хөдөөгийн үндсэн шатыг засах түвшнээ тээшлүүлэх, ядуу хүндрэлтэй уулархаг бүс нутгийн томоохон зам харилцааны байгуулалт болон ядуурлаас ангижруулахад Хятадын системийн давуу талыг харуулах зэрэг асуудлаар саналаа дэвшүүлэв.

Ши Жиньпин төлөөлөгчдтэй саналаа гүнзгий солилцов. Төлөөлөгчдийн саналыг няхуур сонссоны дараа Ши Жиньпин үг хэлэв. Тэрээр юуны өмнө Хүбэйгийн ард түмэн, Үханий ард түмэн тахлыг сэргийлэн хянах ажилд томоохон хувь нэмэр үзүүлж, асар их үрэгдэл гаргав. Үхань бол ёстой жинхэнэ баатарлаг хот, Хүбэй болон Үханий ард түмэн ёстой жинхэнэ баатарлаг ард иргэд гэжээ. Тэрээр хуралд оролцож байсан төлөөлөгч болон Хүбэйн үндэстнүүдийн боловсон хүчин, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ болон талархал дэвшүүлэв.

Ши Жиньпин онцлон хэлсэн нь, “Одоохонд хилийн чанадад тахлын тархалтын байдлыг үр ашигтай хязгаарлаж чадаагүй байсаар, дотоодын зарим газарт цугларалын шинжтэй тахал мөн оршсоор, Хүбэйд заримдаа бас хэсэг халдвалрлагдсан тохиолдол гарсаар, шинж тэмдэггүй халдварын тохиолдол өдөр бүр шинээр нэмэгдсээр байна. Тахлыг сэргийлэн хянах ажлыг өнгөрсөн шиг үргэлжлэн чандлан хийж, гадаадаас орж ирэх, дотоодод дахин дэгдэхийг сэргийлэх ажлыг үргэлжлэн сайтар хийж, ихээхэн хүчин зүтгэл гаргаж байж хүрсэн тахлыг сэргийлэн хянах ажлын амжилтыг бататгаах хэрэгтэй” хэмээв.

Ши Жиньпин, “Улсын хэмжээнд тахал хамгийн хэцүү, хяналтын хугацаа хамгийн урт муж болсон Хүбэйн эдийн засгийг сэргээх ажил ихээхэн хүндрэлд тулгараад байгаа. Үүний зэрэгцээ, Хүбэй мужйин эдийн засаг урт хугацааны турш сайн хөгжих үндсэн байдал хувираагүй, удаан жил хуримтлуулсан ерөнхий давуу тал хувираагүй, улс болон бүс нутгийн хөгжил дэх чухал байр суурь хувираагүй. Намын төв хороо Хүбэйн эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих багц бодлогыг судлан боловсруулаад буй. Хүбэйн нөхөд тахлыг сэргийлэн хянах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлыг нэгдэлтэй төлөвлөж, тогтуун хөгжүүлэх дунд урагшлуулах ерөнхий байдлыг баримтлан, идэвхтэй чармайн тэмцэж, өргөн олон боловсон хүчний идэвх чанар, санаачлагат чанар, инновацит чанарыг бүрэн дайчилж, чинээлэг нийгмийг иж бүрэн цогцлох төгс ялалтанд хүрч, ядуурлаас ангижрах зорилтыг биелүүлж, Хүбэйн өндөр чанартай хөгжлийн шинэ хуудсыг нээхийг найдаж байна” гэв.

Ши Жиньпин онцолсон нь, “Одоо Хүбэйд тулгараад байгаа тэргүүн чухал үүрэг бол бүх хүчээр тахлыг сэргийлэн хянах болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлыг нэгдэлтэй төлөвлөх явдал болно. Хэвийн нөхцөл байдалд тахлыг сэргийлэн хянах ажлыг бүх хүчээр хийж, хэвийн нөхцөл байдалд оновчтой сэргийлэн хянах ажлыг баримтлах болон хэсэг газрын аргацаан шийдвэрлэхийг органикаар уялдуулан, хорооллуудын оновчтой сэргийлэн хянах ажлыг эрчимжүүлэн, тестийн хүрээг өргөтгөн, тахлыг сэргийлэн хянах амжилтаа тасралтгүй бататгах хэрэгтэй. Аж үйлэдвэр, худалдаа, зах зээлийн сэргэлтийг түргэтгэж, гол чухал аж үйлдвэрийн гинж, тэргүүлэх аж ахуйн нэгж, хөрөнгө ороуулалтын томоохон төслийн тойронд оновчтой бодлого хэрэгжүүлж, голдуу аж үйлдвэрийн гинж болон ажил үйлвэрлэлийн хамт орошиж байгаа бэрхшээлтэй асуудлуудыг туслан шийдвэрлэж, аж ахуйн нэгж, тэр дундаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн дунд тулгарч байгаа бодит асуудлуудыг хамжилцан шийдвэрлэн, хэрэглээг цочирдуулах арга хэмжээнүүдийг хурдан боловсруулан хэрэгжүүлж, арга бүхнийг сүвэгчлэн тахлаас болсон хохирлыг хамгийн бага хэмжээнд хүргэх хэрэгтэй. “Зургаан баталгаа”-ны ажлыг сайтар хийж, их дээд сургууль төгсөгчид, цагаач ажилчид зэрэг чухал бүлгийн хүмүүсийн ажил олголтыг сайтар хийн, ардын амьжиргааны үндсэн баталгааг хангах ажлыг сайтар хийж, иргэдэд туслан эмчилгэний баталгаа, ажил олголт, сургуульд орох зэрэг талын бодит асуудлыг шийдвэрлэн, онцгой ядуу иргэдийн үндсэн баталгааг хангах ажлыг сайтар хийж, үлдсэн ядуу хүн амыг ядуурлаас ангижруулах ажлыг заавал биелүүлж, тахлаас болж ядуурах, эсхүүл дахин ядуурахаас сэргийлэх хэрэгтэй. “Тахлын дараах хам шинж” гарч болзошгүй байдлыг хийдвэрлэхийг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, зайласхыж, үргэлжлэн өвчтөнийг эмчилэх болон сэтгэцийг тайтгаруулах, тэрчлэн нас барагдсадын ар гэрийхнийг тохинуулах ажлыг үргэлжлэн сайтар хийж, тахлаас болж хохирсон иргэдийн зохистой шаардлагыг шийвэрлэх хэрэгтэй. Намын төв хороо болон улсын албан байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж Хүбэйн тахлын дараах сэргэлтийн ажлыг үргэлжлэн дэмжих эрчээ үргэлжлэн нэмэгдүүлж, бодлого арга хэмжээнүүдийг эрт хэрэгжүүлж, эрт үр өгөөжөө өгч, эрт ашиг хүртээж, бодлогын давуу талыг хөгжлийн давуу тал болгох хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ удаагийн тахлын эсрэг тэмцэх ажилд манай улсын олон нийтийн эрүүл мэндийн тогтолцоо, эм эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч зарим дутагдал болон хүрэлцэхгүй талаа илрүүлсэн байна. Бид оршиж байгаа асуудалд зөвөөр хандаж, шинэчлэлтийн эрчээ нэмэгдүүлж, сул талаа түргэн нөхөж, хүрэлцэхгүй талаа сайжруулж, буурай талаа хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх бол хамгийн аж ахуйч, хамгийн бүтэмжтэй арга болох юм. Нэн оновчтой, нэн үр дүнтэй сэргийлэх, өвчнийг сэргийлэн хянах байгуулагын чиг үүргийн тохиргоог шилдэгжүүлэн сайжруулж, эмчилгээ сэргийлэх механизмд инноваци хийж, бүх шатны эмнэлгийн байгууллагын өвчин эмгэгээс урьчилан сэргийлэх, хязгаарлах хариулцлагыг эрчимжүүлж, халдварт өвчин болон гэнэтийн олон нийтийн эрүүл мэндийн хэргийн тайлагнах хариулцлагыг шаардан хэрэгжүүлж, өвчнийг хянах байгууллага болон хот хөдөөгийн хорооллын хоорондох хамтран ажиллуулах ажлын механизмыг бүрэншүүлж, шян суурины эрүүл мэндийн газар болон хорооллын эрүүл мэндийн үйлчилгээний төвийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хянах хариуцлагыг эрчимжүүлж, хамтран сэргийлж хамтран хянах үндсэн шатны суурийг бататгах хэрэгтэй” гэв. “Тахлыг хянан шалгах сэрэмжийн тохионы эрхэм нь цаг даруйд нь оновчтой хийхэд бий. Шалтгаан нь тодорхой бус болон хэвийн бус эрүүл мэндийн хэргийг хянан шалгах механизмыг сайжруулж, үнэлгээний мэдрэмж, нарийвчлалыг сайжруулан, ухаалаг сэрэмжлүүлэх олон цэг бүхий ухаалаг механизм байгуулж, цаг даруйд эрсдлийг судлан нотолж, халдварт өвчин зэрэг томоохон тахлыг аргацаах чадамжийн байгуулалт болон сургалт сургуулилтыг эрчимжүүлж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж хянах суурь нөхцлийг сайжруулж, олон нийтийн эрүүл мэндийн үйчилгээний төслийг боловсронгуй болгож, өвчнийг хянах орчин үеийн тогтолцоонд зохицсон чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн хэрэглэх механизм байгуулж, тэргүүний өвчнийг хянах эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийн яруу алдарт сэтгэгдэл болон хариуцалгат сэтгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Ши Жиньпин онцолжээ.

Ши Жиньпин хэлэхдээ “Онцгой байдал дор эмчилгээ эрүүл мэндийн байгууллагыг дайчлан уриалах, бүс нутгийн хамтран ажиллах, хүмүүсийг дайчлан цуглуулах ажлыг нэгдэлтэй төлөвлөж, шат, давхарга, урсгал хуваасан томоохон тахлаас авран эмчлэх механизмыг байгуулан төгөлдөржүүлж, Үндэсний анагаах ухааны төв, Бүс нутгийн эмчилгэний төв зэрэг баазын байгууллатыг эрчимжүүлж, хүнд их өвчин эмгэгийн даатгал болон авран туслах системийг төгөлтөржүүлж, шинжлэх ухааны судалгааны тогтолцоо болон байршуулалтыг шилдэгжүүлж, “Олон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын эд барааны баталгааны тогтолцоог төгөлдөржүүлэх хэрэгжүүлэх тухай хөтөлбөрийг зохион байгуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй” гэв. “Систем бүрэн төгөлтөр, шижлэх ухаанч стандарттай, өндөр үр өгөөжтэй ажиллагаатай олон нийтийн эрүүл мэндийн хууль тогтоомжийн тогтолцоог байгуулах ажлыг түргэтгэж, эрх хариуцлага тодорхой, дараалал нь дүрэмжсэн, хэрэгжүүлэхэд эрчтэй, тахлыг сэргийлэн хянах хууль сахиулах механизмыг төгөлдөржүүлж, олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал болон тахлыг сэргийлэн хянахад холбогдох хууль тогтоомжийг түгээмэлжүүлж, нийт иргэдийн хууль мэдэх, хууль ойлгох, хууль сахих, хуулийг хамгаалах, хуулийг хэрэглэх ойлголт болон олон нийтийн эрүүл мэндийн эрсдлээс сэргийлэх ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Шинэ эрин үед эх орноо хайрлах эрүүл мэндийн хөдөлгөөн өрнүүлж, урьдчилан сэргийлэхээр гол болгохыг баримтлан, арга барилын талаар инновацилж, хот хөдөөгийн хүрээлэн бий орчныг засан сайжруулх ажлыг ахиулж, олон нийтийг эрүүл мэндийн барилга байгууламжийг бүрэн боловсронгуй болгож, эрүүл мэдийн мэдлэгийг дэлгэрүүлэх арга хэмжээг ихээр өрнүүлж, соёл иргэншилт эрүүл мэнд, ногоон орчин ахуйд ээлтэй амьдралын арга маягийг сурталчилж, амь насны бүх үеллийг захирах ойлголтоо хотын төлөвлөлт, байгуулалт, менежмэнтийн бүх явцын зангилаануудад туушлуулан, хот суурины өндөр хурдцат хөгжил болон хотын хүмүүсийн нягтарч төвлөрсөн онцлогт зохицсон эрүүл мэндийн тогтолцооны бйгуулалтыг түргэтгэж, хөдөөгийн иргэдийн оршин суух орчныг засан цэгцлэх ажлыг гүнзгий урт хугцаагаар өрнүүлнэ. Одоо хүмүүс гадагш гарахдаа амны хаалт зүүж, хог хаягдлаа ялгаварлан хаях, нийгмийн харилцаанд зохих зай барин, хоол хүнсээ тусгаарлан идэх, эмчилэлүүлэхэд цахимаар урьдчилан захиалах зэрэг нь аажмаар сайн сайхан нийгмийн хэв суртал болж байна. Эдгээр эрүүл сайхан байдлыг дэлгэрүүлж, үргэлжлэн баримтлах хэрэгтэй” гэжээ.

Дин Шюешян, Сүнь Чүньлань, Хуан Күньмин, Жан Чүньшянь, Хао Минжинь, Хэ Лифэн нар хянан хэлэлцэхэд оролцов.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701126028079