Хятад Улсын COVID-19-ийн эсрэг хийсэн ажлууд
2020-04-07 07:04:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

COVID-19 нь шинэ Хятад улс байгуулагдсанаас сүүлд үүссэн хамгийн хурдан тархдаг, халдвар авах хэмжээ хамгийн их, сэргийлэн хянахад хамгийн хэцүү, тэсрэлттэй нийтийн эрүүл мэндийн томоохон үйл явдал болох юм. Зэвүүн тахлыг даван туулахын тусад Хятад улс нь Ши Жиньпингээр төв болгосон ХКН-аар удирдуулан цогц, хатуу, шуурхай урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ хэрэгжсэнээр 1.4 тэрбум иргэд сэтгэл нэгдэн тахалтай тэмцэж мунтаг их хувь нэмэр оруулав. Бүх иргэдийн хамтын чармайлгаар Хятадын COVID-19-ийг аргацах ажил амжилтад хүрч үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг сэргээх ажлыг хурдасгах нөхцөл байдал нээгдэж, өргөжиж байна.

Сүүлийн өдрүүдэд, энэхүү тахал нь дэлхийн бусад олон улс орноор тархан дэлгэрч, дэлхийн нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд их өрсөлдөөн нүүрлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ сарын 5-ны өдрийн мэдээлэлд тодруулснаар дэлхийн хэмжээнд COVID-19-ийн халдвар авсан хүн 11.3 сая хүрч, 200 гаруй улс орон болон бүс нутаг тахлын нөлөөлөлд өртжээ.

Вирус нь ямар ч хил хязгааргүй бөгөөд тахал нь ямар ч үндэстэн арьстан ялгадаггүй. Зөвхөн эв нэгдэлтэй хамтын ажиллагаа, гар гараа холбосон хариу аргацаалал байвал сая олон улсын хамтын нийгэмлэг тахлыг даван туулж чадна. Тахал үүссэнээс сүүлд, Хятадын тал хүн төрлөхтөний хувь заяаны хамтын цогц хэмээх ойлголтоо баримталж, тахлын талаар нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлаар цаг тухайд нь мэдээллээр хангах, урьдчилан сэргийлэх ба хянах, эмчлэх туршлагыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын нийгэмлэгтэй хуваалцах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, талуудад тусламж үзүүлэх зэрэг идэвхтэй арга хэмжээ авснаар олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээ хүртсэн, мөн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн.

Өнөөдөр, Хятад улс Синьхуа агенталагийг багтаасан Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ мэдээлэл болон Хятадын Эрүүл мэндийн зөвлөл, эрдэм шинжилгээ судалгааны байгуулгаас гаргасан мэдээллүүдийг хамруулан 2019 оны 12-р сараас 2020 оны 3-р сар хүртлэх хугацаан дахь гол чухал үйл явдалуудыг дэлхийн хэмжээнд ил зарлалаа.

2019 оны 12 дугаар сарын сүүлчээр Хүбэй мужийн Үхань хотын Тахлаас урьдчилан сэргийлэх, хянах төвөөс шалтгаан нь тодорхой бус уушигны хатгалгааг илрүүлэв. 12 дугаар сарын 30-ны өдөр тус хотын Эрүүл мэндийн зөвлөлөөс харья бүсийн эмчилгээний байгууллагад “Шалтгаан нь тодорхой бус уушигны хатгалгааг эмчилэх ажлыг сайн хийх тухай бачим мэдэгдэл”-ийг нийтлэв.

Мөн сарын 31-ний өдөр, Төрийн эрүүл мэндийн зөвлөлөөс үүрээр зохицуулан байрлуулах ажлыг хийв. Ажилын баг, тусгай мэргэжилтний багийг Үхань хотод томилж тахлыг сэргийлэх ажлыг удирдан биелүүлэх ба газар дээр нь хянан шалгуулав. Үхань хотын Эрүүн мэндийн зөвлөл албаны сайтдаа “Манай хотын одоогийн уушигны тахлын байдлын тараалах зарлал”-ыг нийтэлжээ, тухайн үед халдвар авсан 27 тохиолдол байв. Уг зарлалд иргэдийг хаалттай, агааргүй, хүн их цугладаг газруудад очихгүй байх, гарахдаа амны хаалт зүүсэн байхыг сануулжээ.Үхань хотын Эрүүн мэндийн зөвлөл мөн өдрөөс тахлын байдлыг хуулийн дагуу ил зарлаж эхлэв.

2019 оны 12-р сарын сүүлч 

Хүбэй мужийн Үхань хотын Халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын төв шалтгаан тодорхой бус уушгины хатгалгаа өвчний тохиолдлыг илрүүлжээ.

12-р сарын 30-ны өдөр

Хүбэй мужийн Эрүүл мэндийн хороо харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад “Шалтгаан тодорхой бус уушгины хатгалгааг эмчлэх ажлыг сайтар хийх тухай шуурхай мэдэгдэл”-ийг нийтэлжээ.

12-р сарын 31-ний өдөр

Хятадын Эрүүл мэндийн хороо үүрээр ажлын байршуулалт хийв. Үхань хот руу ажлын хэсэг, мэргэжилтний баг томилж, халдварын эсрэг ажил, газар дээр нь шижилгээ хийх ажлыг сайтар хийхийг удирджээ.

Үхань хотын Эрүүл мэндийн хороо албаны вэб хуудсандаа “Үхань хотын уушгины хатгалгааны байдлын тухай мэдэгдэл” гаргаж, халдвар авсан 27 тохиолдол илэрсэн болохыг мэдэгдэж, иргэдэд битүү бөглүү, агааржуулалт муутай олон нийтийн орчин, хөл хөдөлгөөн ихтэй газар очихгүй байх, гадуур явахдаа маск зүүхийг сануулжээ.  

Мөн өдрөөс , Үхань хотын Эрүүл мэндийн хороо хуулийн дагуу халдварт өвчний байдлын тухай мэдэгдэл нийтэлж эхэлжээ.

   1 2 3 4 下一页  

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125821152