Ши Жиньпин Их Хорийн удирдагчдын COVID-19-ийг аргацах видео уулзалтад оролцож чухал үг хэлэв
2020-03-26 22:33:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Бээжингийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ    БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 26-ны үдэш Бээжингээс Их Хорийн удирдагчдын COVID-19-ийг аргацах видео уулзалтад оролцов.

Ши Жиньпин: COVID-19-ийн халдварт тахал дэлхийн улс орнуудыг хамарч байгаа энэхүү мөчид олон улсын хамтын нийгэмлэгт хамгийн их шаардагдаж байгаа зүйл бол хатуу итгэлцэл, хамтын хүчин чармайлт, эв нэгтэй аргацалал болох юм, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, тахлыг даван туулах хүчнийг нэгдгэж, энэхүү хүн төрөлхтөн болон халдварт тахын хооронд болж байгаа дайны ялалтыг байгуулая.

Ши Жиньпин: Олон улсын нийгэмлэг нь маш түргэнээр тахлын эсрэг тэмцэж тархалтыг зогсоох хэрэгтэй. Хятадын тал хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц хэмээх ойлголтоо баримталж, хамаатай улс оронтой туршлагаа хуваалцан эм бэлдмэл ба вакцины хамтарсан судалгаа хийж тахал ихээр дэлгэрч буй орнуудад тусламж үзүүлнэ.

Ши Жиньпин: Хятад улс тахлын хүнд хэцүү байдалд байсан үе дэлхийн олон улс орнууд чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлсэн, энэхүү нөхөрлөлийг бид үргэлж санаж, нандигнан хайрлах болно.

Ши Жиньпин: Вирус нь ямар ч хил хязгааргүй бөгөөд тахал нь бидний нийтлэг дайсан юм. Хамгийн хатуу хамтарсан хамгаалалт ба хяналтын сүлжээг байгуулахын тулд бүх улс орнууд хамтарч ажиллах хэрэгтэй. Хятад улс COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, хянах онлайн мэдэлгийн төвийг байгуулсан төдийгүй энэ нь дэлхийн улс орнуудад нээлттэй байна гэжээ.

Ши Жиньпин, Их Хорийн гишүүн орнууд тарифыг бууруулах, саад бэрхшээлийг арилгах, худалдааг шуурхай болгох нийтлэг арга хэмжээ авч дэлхийн эдийн засгийг сэргээх чухалтай гэж уриалжээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125773585