Ши Жиньпин: Ядуурлаас гаргах ажлыг товлосон ёсоор биелүүлэх хэрэгтэй
2020-03-09 10:05:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 6-нд Бээжин хотноо Ядуурлаас гаргах ажилд бүрэн ялалт байгуулах тухай судлан ярилцах хурал болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, 2020 онд, одоогийн хэрэгжүүлж буй стандарт дахь хөдөө тосгоны ядуу хүн амыг бүгдийг ядуурлаас гаргах нь ХКН-ын төв хорооноос нийт Хятадын ард иргэдэд амласан бат чанга амлалт учраас заавал товлосон хугацаандаа биелүүлэх хэрэгтэй, шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлын сөргө нөлөөг даван туулж, ядуурлыг бууруулах шийдвэрт ажлын эцсийн ялалтыг байгуулах хэрэгтэй гэжээ.

Энэ удаагийн судлан ярилцах хурал бол ХКН-ын 18-р их хурлаас хойш хуралдсан ядуурлыг бууруулах ажлын тухай хамгийн өргөн цар хэмжээтэй хурал юм. ХКН-ын 18-р их хурлаас хойш, Хятад улсын ядуу хүн ам 2012 оны сүүлчид 98 сая 990 мянга байснаасаа 2019 оны сүүлч гэхэд буураад 5.51 сая болсон ба ядуурал үүсэх хэмжээ 10.2 хувиас 0.6 хувь болж, бүс нутгийн шинжэй ядуурлын асуудлыг үндсэндээ шийдвэрлэсэн юм.

Ши Жиньпин хэлэхдээ, ядуурлыг бууруулах үүргийг энэ онд биелүүлбэл, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр дэх ядуурлыг бууруулах зорилтыг Хятад улс 10 жил түрүүлэн биелүүлсэн явдал болох юм. Дэлхий нийтэд аль ч улс орон ийм богино хугацаанд ийм олон хүнийг ядуурлаас гаргаж байгаагүй учраас Хятад улс болон дэлхий нийтийн хувьд маш чухал ач холбогдолтой юм. Хятад улсын ядуурлыг бууруулах салбарт олсон ололт амижлт нь ХКН-ын удирдлага болон Хятадын социалист тогтолцооны улс төрийн давуу талыг харуулсан юм гэжээ. Сарантуяа

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125683470