ГХЯ: Хятад Япон хоёр тал Ши Жиньпин даргын Японд хийх айлчлалын зохистой цагийн талаар нягт холбоотой байна
2020-03-06 12:37:23 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ван Жүөлүнь/ Ши Жиньпин даргын энэ хавар Японд хийх төрийн айлчлал хойшлогдож магадгүй гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 5-нд хэлэхдээ, Хятад Япон хоёр тал айлчлалын зохистой цагийн талаар нягт харилцаатай байна гэжээ.

Жао Лижянь мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Япон хоёр орон одоо коронавирусийн халдвартай шуурхай тэмцэж байна. Ши Жиньпин даргын Японд хийх төрийн айлчлал хамгийн зохистой цаг, орчин болон уур амьсгалд болох бөгөөд бүрэн дүүрэн амжилтад хүргэхийг заавал батлахыг Хятад Япон хоёр тал санал нэгтэй үзэж байна. Хятад Япон хоёр тал айлчлалын зохистой цагийн талаар нягт холбоотой байх тухай зөвшилцсөн гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125671869