Дэлхийн улс төрчид Хятадын тахалтай тэмцэж буй арга хэмжээг магтан сайшааж байна
2020-02-10 12:49:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Синьхуа агентлагийн гадаадад суугаа сурвалжлагчдын мэдээнүүдийн хурангуйлал\

Сүүлийн өдрүүдэд, дэлхийн улс орнуудын улс төрийни нэр хүндтэй хүмүүс коронавирусийн уушигны үрэвсэлтэй тэмцэж байгаа Хятадын ард түмнийг тайтгаруулж, дэмжиж, Хятадын эмнэлгийн ажилтны өөрийгөө зориулах зориг санааг магтан сайшааж, тахалтай тэмцэж байгаа Хятадын Засгийн газрын өндөр үр ашигтай арга хэмжээг дээд хэмжээгээр магтан сайшаацгаав.

Английн хатан хаан II Елизавета 6-ны өдөр Йоркийн хунтайж хаанхүү Эндрюгээр дамжуулан БНХАУ-аас Англид суугаа элчин сайдын яамд Хятадын тахлын эсрэг тэмцэлд тайтгаруулал болон адислал илэрхийлэв. Хаанхүү Эндрю тухайн өдрийн орой Элчин сайдын яамд зочлохдоо хатан хаан Хятадад үүссэн коронавирусийн халдварт байдалд туйлаар санаа тавьж, тахлын эсрэг тэмцэл одоогоор зангилаа үед оршиж байгааг ойлгоод, Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд чин сэтгэлийн тайгаруулал дэвшүүлж, Хятад улс аль болох түргэн хугацаанд тахлыг хязгаарлаж түүнийг ялан давахыг найдаж байна гэжээ.

Коста-Рикагийн Ерөнхийлөгч Алварадо 7-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд БНХАУ-аас Коста-Рикад суугаа элчин сайд Тан Хэнг хүлээн авч уулзахдаа, Коста-Рикагийн Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс шинэ коронавирусийн талаар Хятадын Засгийн газар болон ард түмэнд тайтгаруулал болон дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Коста-Рикагийн Засгийн газар Хятадын тахлын эсрэг тэмцэлд авсан сэргийлэн хязгаарлах арга хэмжээг идэвхтэй үнэлж, Хятадын талын ДЭМБ болон бусад талуудад мэдэгдэж, мэдээллийг хамтаар эдлэснийг магтан сайшааж, Хятадын ард түмэн эрт нэгэн өдөр тахлыг ялж чадна гэдэгт итгэж байна гэжээ. Босни ба Херцеговинагийн тэргүүлэгчдийн Сербийн гишүүн Додик Хятадын шинэ коронавирусийн эсрэг хийсэн чармайлгыг өндрөөр үнэлж, Хятад орон туйлын богино хугацаанд бүх Хятадын хүчин болон баялгийг дайчлан тахалтай тэмцэж, хүмүүсийг гайхуулам үр дүнд хүрэв. Хятад ба Хятадын ард түмэн тахлыг аргацааж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Францын ерөнхийлөгч асан Олланд 6-ны өдөр БНХАУ-аас Фрацад суугаа элчин сайд Лү Шаетэй утсаар холбогдож, Хятадын Засгийн газар болон ард түмний шинэ коронавирусийн эсрэг тэмцлийг дэмжиж тайтгаруулж байгаагаа илэрхийлэв. Тэр хэлэхдээ, Хятадын Засгийн газар зөв оновчтой бодлого авч, Хятадын талын үр ашигтай сэргийлэн засаж байгаа нь олон улсын нийгмийг итгэлтэй болгов гэжээ. Францын Иль-де-Францын бүсийн зөвлөлийн дарга Валери Пикезес Синьхуа агентлагт өгсөн тусгай ярилцлагадаа, Хятадын эмнэлгийн ажилтад тахлын эсрэг тэмцэлд баатарлаг үзэл болон биеэ зориулах үзлийг бадруулж байна. “Би тэдний цөс зориг болон өвчин эмгэгийг ялан давах эрс бат зоргийг олж харав. Би түг түмэн эмнэлгийн ажилтдад онцгойлон хүндэтгэл илэрхийлж байна” гэжээ.

Пакистаны Үндэсний Ассемблейн дарга Ассад Кайзер хэлэхдээ, Хятадын тахлыг сэргийлэн хязгаарлаж байгаа нөхцөл байдлыг Пакистан үргэлж анхаарч үздэг. Хятад орон шаарддаг л юм бол Пакистан чадлынхаа хэрээр тусална. Пакистаны тал Хятадын талтай хамт байна гэжээ. Бангладешийн Эрүүл мэнд, гэр бүлийн асрамжийн сайд Захид Малик Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, тахлыг зогсоох талаар Хятадын шаргуу хүчин чармайлт, үр дүнтэй ажиллаж байгааг өндрөөр магтан сайшаав. Тэр хэлэхдээ, Хятадын чармайлга нь шинэ коронавирусийг аргацаахад даян дэлхийд тусалж байна гэжээ.

Конго улсын Эрүүл мэндийн сайд Лонгонгдо, Шадар сайд бөгөөд Төлөвлөвлөгөөний сайд Мунембве, Төрийн сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Тумба болон засгийн газрын бусад албаны хүмүүс БНХАУ-аас Конгод суугаа элчин сайд Жү Жинтэй уулзахдаа, Конгогийн тал Хятадын талтай хамтын ажиллагаа солилцоогоо эрчимжүүлж, бэрхшээлтэй үеийг хамтаар даван туулна. Даяаршлын эринд, аливаа улс орнууд тахлаас хол байж болохгүй, улс орнууд эв нэгдэж хамтаар аргацаах хэрэгтэй гэжээ.

Нигерийн Олон нийтийн эрүүл мэндийн сайд Инасала хэлэхдээ, халдварт өвчин гарсан үед Хятад улс вирусийн генийн дарааллыг ил тод, нээлттэй байх зарчмын дагуу хуваалцсан байна. Хятадын тал шийдэмгий, бүх талаар сэргийлэн хязгаарлах арга хэмжээ авсан нь хүмүүсийг бишрүүлж байна. Нигерийн Засгийн газар үүнийг дээд хэмжээгээр магтан сайшааж, эрс дэмжиж байна гэжээ.

Кот д’Ивуарын Эрүүл мэнд олон нийтийн эрүүлийг хамгаалахын сайд Авелле Аурен Ака Хятад орон тахлыг аргацаахад түргэн, бүх талын, хүчтэй арга хэмжээ авсан байна. Хятадын Засгийн газар болон ард түмэн эв нэгдэн тэмцэж, бэрхшээлийг даван туулж, тахлыг ялж чадна гэдэгт итгэж байна гэжээ. \Оролцсон сурвалжлагчид: Лян Шижы, Фань Шяолинь, Жан Шюжы, Шюй Юнчүнь, Ин Чян, Тан Жи, Лю Чүньтао, Ван Сүн-Юй, Жэн Янзы, Ли Хао\

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125553621