Ши Жиньпин: Хуулийн дагуу тахлаас сэргийлэх хүчин чадлыг бүх талаар дээшлүүлж тахлыг сэргийлэн хязгаарлахад хүчтэй хуулийн баталгаа хангах хэрэгтэй
2020-02-07 15:40:31 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн хуулийн дагуу бүх талаар төрийг засах хорооны дарга Ши Жиньпин энэ сарын 5-ны өдөр Төвийн хуулийн дагуу бүх талаар төрийг засах хорооны гуравдугаар хурлыг даргалан хуралдуулж чухал яриа тавьжээ. Намын ТХ-ны нэгдэлтэй удирдлага дор, ард түмний амь насны аюулгүй байдал болон бие махбодийн эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, хууль зүй, хууль сахих талуудын ажилд хүчин чармайлт гаргаж, хуулийн дагуу сэргийлэн хязгаарлах, хуулийн дагуу засах чадвараа бүх талаар дээшлүүлж, тахлыг сэргийлэн хязгаарлах ажилд хүчтэй хуулийн баталгаа хангах хэрэгтэй гэж тэрээр чухалчлан хэлжээ. ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын гишүүн, Төвийн хуулийн дагуу бүх талаар төрийг засах хорооны дэд дарга Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Хүнин нар хуралд оролцов. Ши Жиньпин хэлэхдээ, тахлыг сэргийлж хязгаарлах зангилаа үед оршиж байгаа бөгөөд тахлыг шинжлэх ухаанч дэс дараалалтай сэргийлэн хязгаарлах бол одоогийн туйлын чухал ажил мөн. Тахлыг сэргийлж хязгаарлах ажил хамгийн хүндрэлтэй шатандаа орох тусам хуулийн дагуу сэргийлэн хязгаарлахыг улам баримтлах хэрэгтэй, хуулиар засах зам дээр төрөл бүрийн сэргийлэн хязгаарлах ажлуудыг нэгдэлтэй хийж, тахлыг сэргийлэн засах ажлын урагштай өрнөхийг батлах хэрэгтэй гэж чухалчилжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, тахлыг сэргийлэн хязгаарлахтай холбогдох хууль тогтоох ажлыг боловсронгуй болгож, иж бүрдүүлэх дүрэм тогтоолын байгуулалтыг эрчимжүүлж, торгууль залхаалын дарааллыг боловсронгуй болгож, олон нийтийн аюулгүй байдлын баталгааг эрчимжүүлж, тахлыг сэргийлэн хязгаарлах систем бүрэн, шинжлэх ухаанч сэргийлэлт, үр ашигтай хуулийн тогтолцоо байгуулах хэрэгтэй. Тахлыг сэргийлэн хязгаарлах болон онцгой байдлыг аргацаах хууль тогтоомжийг чанга хэрэгжүүлж, эрсдлийн үнэлгээг эрчимжүүлэн, хуулийн дагуу бодлогыг хянаж, тахлыг сэргийлэн хязгаарлах арга хэмжээг хатуу хэрэгжүүлж, тахал дэлгэрэхээс эрс сэргийлэх хэрэгтэй. Тахлыг сэргийлэн хязгаарлах ажлыг бусниулах үйлдэлд чиглүүлсэн хууль хэрэгжүүлэн хууль зүйн эрчээ чангаруулж, халдварт өвчнөөс сэргийлэх болон түүнийг хэрэгжүүлэх журам, зэрлэг амьтныг хамгаалах хууль, амьтны тахлаас сэргийлэх хууль, олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэргийг аргацах журам зэрэг хууль тогтоомжийг хатуу хэрэгжүүлж, тахлыг сэргийлэн хязгаарлах болон аргацах арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэв журам сахиулах удирдлага, зах зээлийн хянан удирдах ажлыг эрчимжүүлж, хүчирхийллээр эмнэлгийн ажилтныг шархдуулах хууль бус үйлдэлд цохилт өгөх ажлын эрчээ чангаруулж, тахлаас сэргийлэх хэрэглэл болон ардын амьжиргааны эд барааны үнийг өсгөх үйлдлийг хатуу шалган шийтгэж, тахлыг сэргийлэн хязгаарлахыг эсэргүүцэх, хүчирхийллээр эмнэлгийн ажилтныг шархдуулах, худал хуурамч бараа үйлдвэрлэж худалдах, цуурхал тараах зэрэг тахлыг сэргийлэн хязгаарлах ажлыг эвдэх хууль бус гэмт хэргийн үйлдэлд хуулийн дагуу цохилт өгч, нийгмийн амар амгалан байдлыг хамгаалах хэрэгтэй. Хуулийн дагуу хандивлах, хандивыг хүлээн авах үйлдлийг журамжуулж, хүлээн авсан бүгд мөнгө болон эд зүйлсээ цаг даруйд нь тахлыг сэргийлэн хязгаарлахад хэрэглэхийг батлах хэрэгтэй. Тахлыг сэргийлэн хязгаарлах тайлан болон нийтлэх ажлыг хуулийн дагуу сайтар хийж, хуулиар заасан агуулга, дараалал, арга хэлбэр, цаг хугацаанд нь хийж,тахлын тухай мэдээллийг цаг даруйд нь оновчтой хийх хэрэгтэй. Холбогдох хэргийг хянан шийтгэх ажлын удирдлагыг эрчимжүүлж, цаг даруйд шийдвэрлэж, маргааныг таслах хэрэгтэй. Тахлыг сэргийлэн хязгаарлах хууль эрх зүйн сурталчилгаа болон хуулийн үйлчилгээг эрчимжүүлж, үндсэн шатанд тахлыг сэргийлэн хязгаарлах хууль дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, өргөн олон түмнийг хууль зүйн ухамсартай болгож, тахлыг сэргийлэн хязгаарлах ажлыг хуулийн дагуу дэмжих болон хамжилцан ажиллуулах хэрэгтэй. Тахлыг сэргийлэн хязгаарлах хуулийн үйлчилгээг эрчимжүүлж, тахлын хугацаан дахь зөрчил маргааныг шийдвэрлэх ажлыг чангаруулж, амьдрал хүндрэлтэй олон түмэнд үр ашигтай хуулийн үйлчилгээ хангах хэрэгтэй. Шат бүрийн намын хороо болон засгийн газар хуулийн дагуу үүрэг хариуцлагаа бүх талаар хэрэгжүүлж, хуулиар засах сэтгэжм болон хуулиар засах аргаар тахлыг сэргийлэн засах ажил өрнүүлэхэхийг баримталж, томоохон гэнэтийн хэргийг шийдвэрлэх дунд хуулиар засах засгийн газрын байгуулалтыг ахиулж, хуулийн дагуу төр барих, хуулийн дагуу засаг барих түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй. Холбогдох байгууллагууд хариуцлагаа тодорхойлж, үүргээ идэвхтэй санааичлгатай биелүүлэн, үүргээ найдваржуулан, тахлыг сэргийлэн хязгаарлах хууль эрх зүйн түвшнээ дээшлүүлж, ард түмний амь насны эрүүл мэнд аюулгүй байдлыг үнэнхүү батлах хэрэгтэй.

Төвийн хуулийн дагуу бүх талаар төрийг засах хорооны хуралд Төв болон улсын холбогдох байгууллагын удирдлага хуралд зөвлөх эрхтэй оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125542044