Ши Жиньпин Мьянмарын ерөнхийлөгч Вин Муинттай хэлэлцээ хийв
2020-01-19 09:12:46 Эх сурвалж: Синьхуа агентлагийн
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Найпидавын энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Мэн На, Хао Вэйвэй/

Орон нутгийн цагаар 1-р сарын 17-ны үдээс хойш Найпидав, Хятад Улсын дарга Ши Жиньпин Мьянмарын ерөнхийлөгч Вин Муинттай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр Хятад Улсын уламжлалт бага шинэ тохиож байгаа тул би БНХАУ-ын Засгийн газар болон бүх иргэдийн нэрийн өмнөөс Мьянмарын иргэдэд сар шинийн мэнд дэвшүүлж байна гэжээ.

Ши Жиньпин, миний бие Хятад, Мьянмарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Мьянмар улсад оны эхэнд айлчилж байгаа нь Хятад, Мьянмарын найрамдалт, гүн зузаан харилцааг чухалчилж буй хэрэг юм. Айлчлалаар 3 зүйлийг онцолж байна. Нэгдүгээрт, Хятадын засгийн газар, Хятадын ард иргэд Мьянмарын засгийн газар, ард иргэдийн өөрсдийн улс орны байдалд нийцсэн хөгжлийн замаар замнан, улс орноо хөгжүүлэхийг дэмжих, хоёрдугаарт, Хятад, Мьянмарын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь улам өргөжиж, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулан, хоёр орны харилцааны хөгжилд шинэ эрч хүч нэмэрлэх, гуравдугаарт, Хятадын тал Мьянмарын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, "Бүс ба зам" санаачилгыг Мьянмарын хөгжлийн стратегитай холбон, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгон, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхийг хүсэж байна. Хятадын тал Мьянмарын талтай уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, хөгжлийн ирээдүйг хамтдаа цогцлон, Хятад, Мьянмарын харилцааны шинэ цаг үеийг эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Вин Муинт Мьянмарын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Ши Жиньпингийн Мьянмарт төрийн айлчлал хийж буйг угтаж, энэхүү айлчлал нь түүхэн айлчлал болж, Мьянмар, Хятадын харилцааны шинэ түүхийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн турш олсон амжилт ололтод баяр хүргэн, Хятад улс Мьянмар зэрэг хөгжиж буй орнуудад улс орноо засаглах туршлагаасаа хуваалцахыг хүсэж, Хятадын амжилттай туршлага нь Мьянмарын эдийн засгийн хөгжил, ардын амьжиргаа, ядуурлаас ангижруулан ардаа баяжуулахад маш нандин туршлага болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын тал Ракхайн мужийн асуудал зэрэгт дэмжлэг үзүүлж, Мьянмарын дотоодын энх тайван үйл явцад бүтээлч үүрэг гүйцэтгэж байдгийг Мьянмарын тал сайшааж байна. Мьянмарын тал "Нэг Хятад"-ын бодлогыг дэмжиж, Хятад улсын Хонконг, Макаод хэрэгжүүлж буй "Нэг улс хоёр систем" чиглэлийг дэмжиж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг хэзээд үздэг. Мьянмарын тал Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг дэмжин, Хятадын талтай хамтран Мьянмар, Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна. Хятадын тал Мьянмарын нийгэм, эдийн засагт харамгүй хувь нэмэр оруулж, хамтын ажиллагаа нь ардын амьжиргаа, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт үр өгөөжөө өгсөн. Хоёр тал "Бүс ба зам" төслийн хүрээнд Мьянмар, Хятадын хонгилын бүтээн байгуулалтыг урагшлуулах нь хоёр орны хөгжилд маш чухал ач холбогдолтой, бидний хамтын ажиллагаа гүнзгийрэхийн хирээр Мьянмар, Хятадын харилцаа илүү хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар уулзалтад оролцожээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001125480001