Шинэ цаг эриний цэргийн боловсролын чиглэлийг хэрэгжүүлнэ
2019-11-28 11:03:35 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 27-нд Батлан хамгаалахын их сургуульд цэргийн дээд сургуулиудын захирлуудын нэгдсэн сургалт эхлэв.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ ХКН-ын төв хороо, Цэргийн төв зөвлөлийг төлөөлж цэргийн дээд сургуулиудын захирал болон цэргийн сургалтын салбарын нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр шинэ цаг эриний цэргийн боловсролын чиглэлийг бүх талаар хэрэгжүүлж, чадварлаг боловсон хүчнээр армиа хүчирхэгжүүлэх стратегийг боловсруулж, цэргийн дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэн, чадварлаг боловсон хүчин хүмүүжүүлэх явдлыг тэргүүн байранд тавьж, ёс суртахуунлаг, чансаатай, мэргэжлийн мөртлөө шинэ хэлбэрийн цэргийн чадварлаг боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125283771