Ши Жиньпин Үндэсний боловсролын салбарын шилдгүүдийг хүлээн авч уулзав
2019-09-11 16:26:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ян Вэйхан, Хү Хао\ Үндэсний 35 дахь удаагийн Багш нарын баяраар Үндэсний боловсролын салбарын нэр хүндтэй нэгж болон хувь хүмүүсийн төлөөллийг шагнах хурал Бээжин хотноо болов.

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв хорооны дарга Ши Жиньпин Ардын төлөөлөгчдийн их хурлын ордонд шагнал хүртэгсэдийг хүлээн авч уулзан, тэдгээрт баярын мэнд хүргэлээ. Ши Жиньпин нарын удирдлагууд тэдгээр төлөөлөгчидтэй гар барин мэндчилж, ярилцсаны зэрэгцээ дурсгалын зураг авахуулав.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд Сүнь Чүньлан уг уулзалтад оролцон илтгэл тавьсан юм. Тэрээр хэлэхдээ, “Хятад улс байгуулагдсан 70 жилд манай улсын боловсролын салбарт их өөрчлөлт гарч, багш сурган хүмүүжүүлэгчид олон сая хүүхдийг сурган, үндэсний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. Багш нар Ши Жиньпин даргын зүгээс тавьж буй найдварыг санаж, ёс зүй, оюун ухаан, бие махбодь, гоо зүй дөрвийг цогцлоосон иргэнийг хүмүүжүүлэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй. Холбогдох байгууллагууд багш нарын цалинг нэмэгдүүлэн, тус салбарын нэр хүндийг өргөж, багшийг хүндэтгэн, тэдний ажиллах таатай орчныг бүрдүүлэх нь зүйн хэрэг юм” гэв. Хурлын үеэр зарим тэргүүний багш, хамт олныг бүх улсын жишиг багш, бүх улсын боловсролын системийн дэвшилтэт ажилтан, бүх улсын боловсролын системийн дэвшилтэт баг, бүх улсын шилдэг багш, бүх улсын боловсролын шилдэг ажилтан, Үндэсний боловсролын амжилтат шагналаар шагнаж урамшууллаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124987080