Ши Жиньпин Үндэсний номын сангийн ахмад мэргэжилтнүүдэд хариу захидал илгээв
2019-09-10 16:36:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ Үндэсний номын сан байгуулагдсаны 110 жилийн ойн үеэр ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Үндэсний номын сангийн 8 ахмад мэргэжилтэнд хариу захидал илгээв.

Тэрээр хариу захидалдаа тус номын сангийн нийт ажилтан ажиллагсдад мэндчилгээ дэвшүүлээд, Үндэсний номын сан социализмын соёлт хүчирхэг гүрнийг байгуулахад шинэ хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна гэлээ.

Мөн захидалд, “Та нар тэтгэвэрт гарсан хэдий ч Үндэсний номын сангийн хөгжил болон соёлын салбарт сэтгэл зүрхээ зориулж байгаа нь “Соёлыг уламжлан, нийгэмд үйлчлэх” гэсэн уг санаагаа баримталж байгааг харуулж байна. 110 жилийн турш Үндэсний номын сан Хятадын соёлыг уламжлах, ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түлхэн ахиулах зэрэг тал дээр идэвхтэй оролцоотой байж ирсэн. Үе үеийн Үндэсний номын санчид бүхий л оюун ухаан, хүч чадлаа улс орондоо зориулж ирсэнд миний бие чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна” гэжээ.

Үндэсний номын сан нь 1909 онд байгуулагдсан. Ойролцоогоор 40 сая ном товхимол хадгалагддаг. Уншигчийн тоо жилд 5 саяд хүрсэн. Саяхан Үндэсний номын сангийн Дин Юй, Шюе Дяньши нарын найман ахмад ажилтан Ши Жиньпин даргад захидал илгээж, тус номын сан нийгмийн хөгжлийг дагалдан тасралтгүй хөгжиж байдагт маш их бахархаж явдгаа илэрхийлээд, шинэ эрин цагт номын сангийн түүхийн шинэ гарааг эхлүүлэхэд итгэлтэй байна хэмээсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124982612