Ши Жиньпин Хятад-Арабын орнуудын IV экспод баярын захидал илгээв
2019-09-06 09:30:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ     Хятад-Арабын орнуудын IV экспо энэ сарын 5-ны өдөр Ниншягийн Яргай хотод нээлтээ хийв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал илгээн, хурлын нээлтэд халуун баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Хятад, Арабын орнууд цаг үеийн урсгал болон өөр өөрийн хөгжлийн шаардлагын дагуу, хамтаар 'Нэг бүс-Нэг зам'-ны санаачилгыг түлхэн ахиулж, маш их амжилт олов" гэлээ.

Тэрээр онцлон хэлэхдээ, “Өнгөрсөн жилийн 7-р сард миний бие Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын 8 дахь удаагийн сайдын зэрэглэлийн хурлын нээлт дээр иж бүрэн хамтын ажиллагаа, хамтаар хөгжих, ирээдүйг зорьсон Хятад, Арабын стратегийн түншлэлийн харилцааг байгуулахаар зарласан. Энэ удаагийн экспо хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүзгийрүүлэн, 'Нэг бүс-Нэг зам'-ыг хамтаар өндөр чанартай байгуулахыг түлхэн ахиулахад сайн тавцан болжээ. Хоёр тал үүгээр дохиол болгож, боломжийг ашиглан, замаа хайж, нөөц болоцоог ашиглан, хамтаар Хятад, Арабын улсуудын стратегийн түншлэлийн харилцааны илүү хөгжлийг түлхэн ахиулж, хоёр талын иргэдийг аз жарл эдлүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124967111